004.

235 53 11
                                    

Жуниныг хоол хийж дуусах хүртэл Дану түүнд хань болсон бөгөөд сандал дээрээ бараг л суугаа чигээрээ унтаж байсан юм

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Жуниныг хоол хийж дуусах хүртэл Дану түүнд хань болсон бөгөөд сандал дээрээ бараг л суугаа чигээрээ унтаж байсан юм. Тэр Дануг явж унтаж болно гэж хэлсэн ч Дану эрс эсэргүүцсэн бөгөөд "Айлд ганцаараа хоол хийх өөрт нь эвгүй" гэж хэлээд түүнийг ширтсээр л байлаа.

Төд удалгүй хоол болж Дану Сэүнийг сэрээхээр явсан бөгөөд Жунин хоолоо тавгалж байтал хонх дуугарах нь тэр. Тэр хоёрын нэг нь хаалга тайлах байх гэж хүлээсэн ч тэр хоёр одоо хүртэл өрөөнөөсөө гарч ирээгүй байсан тул Жунин арга буюу хаалга тайлахаар болов.

"Хаалгаа ямар удаан тайлдаг юм бэ? Хүний давсаг хагарах гээд байхад..." Жунины үеийн гэмээр охин түүний хажуугаар дайрах шахам ороод шууд л ариун цэврийн өрөө гүйгээд орчих нь тэр. Ард нь Жунин асуулт дүүрэн харцтай зогсох бол цаад өрөөнөөс нойрмог царайтай Сэүн Дануг мөрөөр нь тэвэрсээр гарч ирлээ.

"Хэн ирсэн юм?" Дану ийн асуухад Сэүн эвшээсээр "Сэмүүн хүрч ирнэ гээд байсан юм. Тэр л биз өөр хэн байв гэж" хэмээн тоомжиргүй хэлснээ ширээний ард очиж суугаад "Амттай болсон юм шиг байна энэ үнэрээс нь мэдрэхэд" гэснээ Жунин руу харснаа хурдхан шиг өөр зүг рүү харцаа шилжүүлэх аж.

Дану ч бас ширээнд суун Жунин хоолоо аягалж байтал ариун цэврийн өрөөнөөс хажуугаар дайрсан балмад охин болох Сэмүүн гарч ирснээ "Хөөх энэ гэрт надаас өөр хүн хоол хийсэн юм байна тийм үү?" гэснээ Сэүний хойно ирж зогсоод түүний мөрийг зөөлөн базаж байснаа доошоо тонгойн хацар дээр нь үнсээд авах нь тэр.

Бурхан минь тэр Сэүний хамаатан гэж хэлээч!

"Тэгэхээр энэ халуухан бор залуу хэн гээч буянтан юм?" тэр Сэүний хажууд сууснаа бүр Сэүний хацрыг зөөлөн илснээ Жунин руу сониуч харцаар харан ийн асуув.

"Эгчээ танилц. Миний найз хөвгүүн Ким Жунин" Дануг ийн хэлэхэд өнөөх охин жуумалзсанаа гараа над руу сунгаад "Чүэ Сэ Мүүн. У Сэүний хамгийн сайн найз" гээд малийтлаа инээв.

Don't say NO!Donde viven las historias. Descúbrelo ahora