Prologue.

990 88 14
                                    

Бороон дуслууд. Усны чимээ.

Бидний анхны учрал бороотой өдөр байсансан. Тэр цас шиг цагаан арьс бас гүн харцтай байсныг би маш сайн анзаарсан гэдгээ нуух юун.

Гудамжинд бараг л хүн үзэгдэхгүй. Чи би бас тэр.

Эр хүнийг хараад анх удаа мэдэрсэн мэдрэмж минь яг л тогонд цохиулж буй мэт. Магадгүй анхилам цэцэгс дунд хөл нүцгэн гүйж байгаа ч юм шиг. Чи надад тэгж их үйлчилсэн байлаа. Анх харсан мөчдөө.

Чи бид хоёр харц тулгарах үед зүрх минь хэвийн хэмнэлээс хэд дахин хурдан цохилж байв. Сансарт нисэх мэт. Тийм гэмээр хачин жингүйдлийн байдалд гацаж орхисон юм.

Би хүн бүхэнтэй найрсаг байдаггүй хэрнээ тэр үед чам руу хараад инээмсэглэж орхисон. Чи над руу харж инээмсэглээгүй эсрэгээрээ муухай харсан хэдий ч би догдолж байлаа.

-Ахаа? Найз охин минь хөтлөсөн гараа тавин чиний өөдөөс түгшсэн харцаар харах үед л би дөнгөж ойлгосон юм. Чи минь түүний ах гэдгийг.

-Энэ хэн бэ?

Өтгөн хөмсөг чинь нумран зангирч миний өөдөөс харах үед чинь би тэвчилгүй инээд алдаж орхисон юм. Чамайг шоолсондоо биш, өөрийгөө ийм зүйл мэдэрсэндээ.

-Чи инээгээд байна уу?

Ингээд би дурласан залуугийнхаа арьсыг анх удаа мэдэрч үзсэн юм. Гэхдээ хүчтэй нударга болон хацар дээр минь буух үед. Галзуу сонсогдож магадгүй ч түүнд цохиулахтай зэрэгцэн дурлалын мананд би төөрч орхисон юм.

Хүн болж төрснөөсөө хойш анх удаа ийм тайван хэрнээ бал бурам мэт амтат дурлалд шумбаж үзсэн минь байлаа.
Миний У Сэүн.

 Миний У Сэүн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


-KeikoChun

|•———————•|

Энэхүү бичвэрт бэлгийн чиг баримжаа болон бэлгийн цөөнх дурдигдсан бөгөөд ёс бус үг хэллэг, үйл явдал агуулагдах тул тиймэрхүү төрлийн зүйлсэд дургүй хүмүүс орхиосой гэж зөвлөе. Бас иймэрхүү төрлийн бичвэр унших дургүй хүмүүс үргэлжлүүлэхгүй байх нь зохистой. Гол дүрд дурьдагдах хүмүүс бодит амьдрал дээрх зан чанартайгаа огт холбогдохгүй бөгөөд уг зохиолд хувь хүний бишрэлийг үгүйсгэх, зохиолд нууцалсан баримт зэрэг ямар ч зорилго агуулаагүй бөгөөд ямар нэг киноны үйл явдлыг  хуулаагүй зөвхөн бичээчийн оюун санаанаас гарсан зүйл гарч буйг анхаарна уу. Та бүхний үзэл бодлыг хүндлэх болно.

Don't say NO!Where stories live. Discover now