Intro

743 52 9
                                    

Лекцийн танхимын хамгийн арын суудалд найзуудтайгаа жилийн хамгийн том шийтгэлтэй тоглолтоо хийж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Лекцийн танхимын хамгийн арын суудалд найзуудтайгаа жилийн хамгийн том шийтгэлтэй тоглолтоо хийж байна. Энэ удаа ялалт минийх гэдгийг хөзрөө хараад л мэдсэн. Азын тэнгэр үргэлж миний төлөө оршдог юм. Тоглолт дуусах дөхөж бохио том үлээж хагалаад хөзрөө шидэн
"Ингээд миний ялалт шив" гэтэл Лиса инээгээд
"Тайвшир Жисү тоглоом дуусаагүй байна. Битгий ийм өөртөө итгэлтэй бай л даа" гээд хөзрөө дэлгэхэд ялалт Лисагийн талд байсан юм. Хөгжилтэй юм Ким Жисү би ялагдчихлаа. Энэ тоглоомыг тоглосон 5 жилийн хугацаанд анх удаа юм шив.

Ружэ хөзөр цуглуулан "Жисүг ялагдаж байхыг харж байгаагүй юм байна. Энэ ховор тохиолдол болохоор илүү хүнд шийтгэл өгцгөөе Лиса"
Би нүдээ эргэлдүүлэн "За хэлцгээ. Сонирхолтой юм хэлээрэй дээ"
Лиса босоод богино хар банзлаа янзлан "Тэгэхээр эхлээд номын орцгооё. Тэнд манай шийтгэл байгаа"

Бид лекцийн танхимаас гараад номын сан руу явав. Энэ газарт үнэхээр дургүй юмсан.
Лиса цонхоор харах хооронд
"За хүрээд ирлээ. Би энд 3 сарын турш ном уншиж суух юм уу? Аймшигтай шийтгэл байна"

Лиса цонхоор харагдах хамгийн урд ном уншин суугаа нүдний шилтэй, 60 настай өвгөн шиг бор шаргалаар хувцасласан нэг оюутныг заагаад
"Тийм амархан шийтгэл өгвөл өнгөрсөн 5 жилийн Ружэ бид хоёрын гомдол тайлагдахгүй. Тэр бол
Хан Мёнсү. Манай сургуулийн хамгийн өндөр голчтой оюутан"
"Лиса би энд шийтгэлээ харах гэж л ирсэн. Хэн нэгэн танихгүй, доожоогүй амьтныг харах гэж биш" гэсээр цааш эргэтэл Лиса цүнхнээс татаад "Чиний шийтгэл бол Хан Мёнсүтай 3 сар үерхэх.
Чи дүрмийг мэднэ. Ямар ч буцаалт байхгүй"

Цүнхнээсээ уруулын будгаа гарган уруулаа будчихаад
"Хөгжилтэй байна гэж найдаж байна. Лиса "
Лиса мөрөн дээр цохин инээгээд
"Битгий дурлачихаарай даа "
"Үлгэрт ч тэгж гарахгүй охин минь" гээд номын сангийн хаалгыг онгойлгов.

Тэр бараг л хөгцөрчихсөн харагдаж байна. (Эмэгтэй хүнтэй ойртдоггүй гэсэн утгаар). Тэгэхээр 3 сар энэ доожоогүй амьтантай болзоно гэсэн үг юм биздээ.  Лалиса чи ч галзуу амьтан юм даа.

A/n: Жисүгээ төсөөллийн залуутай шиплэж бичихээр шийдсээн. Анх удаа эмэгтэй айдолоор бичиж байгаа болохоор бага зэргийн алдаа байгаа бол хэлж туслаарай баярлалаа. Сэтгэгдлээ хуваалцвал баярлана шүү Блинкс💗

Never Read Playgirl /KJS/Where stories live. Discover now