Part: 7

196 27 8
                                    

"Би гэртээ ирчихсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Би гэртээ ирчихсэн. Чи унтах гэж байна уу?"
"Удахгүй унтна аа" өөрийнх нь хоолой нойрмог байж над руу залгаад л яагаад энэ бүхний эцэст чи ийм сайн хүн байгаа юм бэ?
"Би чамайг санаад байна" саяхан уулзсан хэр нь хэдэн тэрбумын үнэтэй хөнжил маань ч чиний тэврээс хүйтэн санагдана, тэр брендүүд сандрах хэрэгтэй бололтой. Утасны цаанаас түүний инээх сонсогдох ба
"Чамайг ингэж хэлэхээр би яаж тайван унтаж чадах юм"
"Галзууртлаа догдол миний төлөө"
"Чиний дэргэд байгаа өдөр бүрийг тэгж өнгөрүүлж байгаа. Унтдаа сайхан амраарай"

Сэрүүлэгний чанга дуунд нойрноосоо сэрж ядан хэвтэж байтал өрөөний гадна аавын хоолой сонсогдов. Саяхан л ахиад цаг гаран унтсан ч чадах мэт байсан нойр энэ хоолойгоор юу ч үгүй сэргэж орхилоо. Аав л гэвэл түлхүүрийн эргэх чимээ нь хүртэл төвөгтэй санагдаж байна, ахиад л муудалцах байлгүй. Аав өрөөнд орж ирээд хамраа чимхэн
"Яахаараа архи уучихаад хэвтэж байгаа нь хүртэл яг эх шигээ хямдхан байдаг байна"
"Та ингэж өсгөсөн биздээ. Гар хувцсаа солих хэрэгтэй байна " нимгэн цагаан торгон халатаа өмсөөд өөр тийш харан хэлтэл ард амьсгал нь давхцах сонсогдох ба тайвширхаар гүнзгий амьсгаа гаргасан бололтой тогтуун хоолойгоор
"Өчигдөр гэрийн урд ирсэн новш хэн юм"
"Танд хамаагүй хүн. Тэгээд ч танд новш гэж хэлүүлэх хүн биш" Мёнсүг ямар хүн гэдгийг ч мэдэхгүй байж яаж амныхаа зоргоор ...
"Ухаангүй шахуу эр хүнд тэврүүлчихсэн зогсож байгаад ямар нэг юм-"
"Яасан таны ТУЗ нэр хүнд унах гээд байна уу? Тэгж л их айж байвал мөнгөөр амыг нь хаа. Мөнгөөр шийдэж болох асуудал хамгийн амархан гэж заасан биздээ" аав гараа чангааар зангидан хана руу хүчтэй цохин юм хэлэх гэтэл
"Ким захирлаа машин тань ирчихсэн. Та өнөөдөр ерөнхий сайдтай уулзах ёстой " гэх Пак туслахыг дууг сонсоод нааш ширтэн
"Энэ их үзэн ядалттай нүд яг минийхтэй адилхан юм. Чиний судсаар миний цус гүйж байгаа цагт эцэст нь чи ч бас над шиг болно"
Хаалга саван өрөөнөөс гарахад араас нь лааны суурь шидтэл ойролцоох хананы алтан хүрээтэй толийг онож тэр хавийг шилний хэлтэрхий тэр чигт нь бүрхлээ. Толь хагарах чимээнээр гаднаас үйлчлэгч нар сандран орж ирээд цэвэрлэж эхлэв.
"Авхай гэмтэж бэртээгүй биз"
"Хийх ёстойгоо л хий"
Аав шиг араатан болохгүй хичээсэн ч би өдөр ирэх тусам түүн шиг болж байна. Шалан дээр хагарч тарсан толины хэлтэрхийд өөрийгөө харахад тэр жигшим харц яг адилхан байлаа.
"Ингэж зовоох юм бол Вашингтон л явуулах хэрэгтэй байсан юм"

Never Read Playgirl /KJS/Where stories live. Discover now