Part: 8

143 17 7
                                    

"Ийм үед надад итгэж байна уу гэж асуух хэрэгтэй юм биш үү" хацрыг нь зөөлнөөр илэнгээ нүд рүү нь харсаар ийн асуухад "Зөвшөөрөл авсан юм" Түүний уруул миний уруул дээр буухад саяхан л түүний асуултыг эргүүлсэн гэж дотроо бодож байсан бүхэн хормын...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Ийм үед надад итгэж байна уу гэж асуух хэрэгтэй юм биш үү" хацрыг нь зөөлнөөр илэнгээ нүд рүү нь харсаар ийн асуухад
"Зөвшөөрөл авсан юм"
Түүний уруул миний уруул дээр буухад саяхан л түүний асуултыг эргүүлсэн гэж дотроо бодож байсан бүхэн хормын төдийд солигдов. Мёнсү алгуурхнаар хэлээ оруулан зөөлхнөөр доод ба дээд уруулыг шимэн тамшааж байлаа. Тэр хаана ингэж сайн үнсэлцэж сурсан юм бол? Түүний өвөр дээр суун цээжийг нь алгуурхнаар илэхэд түүний амьсгал түргэсэх нь мэдрэгдэнэ. Тэр гэнэт миний бугуйнаас татан өөрөөсөө холдуулаад
"Цаг оройтчихож чи гэртээ харих ёстой биздээ. Хүргээд өгье"
"Өнөөдөр би энд чамтай хамт хономоор байна"
"Ч.чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу? "
"Найз залуугийндаа хонох гэж байна" гээд бостол тэр ард гайхсан чигтээ үлдэв.

Ариун цэврийн өрөөнд нүүрээ цэвэрлэнгээ гайхсан царайг нь бодон инээж байтал "Нүүрээ цэвэрлээд дуусчихсан уу? Би чамд ор засчихлаа"
"Будгаа арилгачихсан байхад яагаад ороод ирж байгаа юм. Гэрэл унтраагаад очих гэж байхад" нүүрээ алчуураар хаан хэлтэл
"Сойзоо авах гээд тухгүй байвал би нүдээ аньчихья"
"Нүдээ аниад яаж сойзоо авах юм"
Толинд бидний дүрс тусах ба яг л шинэхэн гэрлэсэн хосууд шиг санагдуулж байлаа. Өөрийн мэдэлгүй түүнийг ширтсээр зогстол тэр дууссан бололтой
"Чамайг над руу харахад би дуртай. "
"Чи өөр тийшээ л хараад байдаг даа"
"Сандраад байдаг байсан юм чинь "
гээд араас тэврэн эрүүгээ хүзүүн дээр тавиад
"Чи дотроо үзэсгэлэнтэй, будагтай, будаггүй байсан ч үзэсгэлэнтэй. Чи болохоор ... "
Дотроо огтхон ч үзэсгэлэнтэй хүн биш юмсан, чамаар тоглож, худлаа ярьж, хамт байхдаа хуурамч баг зүүдэг хүн юмсан. Энэ цаг мөчид хүртэл би жүжиглэж байхад яагаад харахгүй байгаа юм.
"Чи болохоор ... чамд хайртай "
Хариулт хэлж чадахгүй нь. Мёнсү гар дээрээ намайг өргөж авахад биед нь наалдав. Бид түүний өрөө рүү явахад үнсэлцсээр байлаа. Уруул нь зөөлхөн, арьс үснээс нь түүний үнэр анхилан байв. Орон дээр хэвтүүлсний дараа хүзүүнээс нь зүүгдэн
"Бид киногоо дуусгалгүй унтах нь"
"Цаашдаа дуусгах боломж олон ирэх байх "
"Тийм ээ. Дараа заавал хамт дуусгацгаая" үсээр нь хуруугаа гүйлгэн ийн хэлэхэд
"Чи энэ орон дээр унт би буйдан дээр унтлаа. Сайхан амраарай "
"Юу? Тэр нарийхан буйдан дээр үү?" Яаж үнсэлцчихээд дараа нь гэнэт сайхан амраарай? Энэ одоо юу гэсэн үг юм тэр огт догдлоогүй юм уу? цамцных нь үзүүрээс татан бага зэрэг сэгсрэн хэлтэл
"Би зүгээр ээ дасчихсан. Өмнө нь чамайг хоноход ч бас тэнд унтсан"
"Мёнсү зүгээр л хамт унтацгаая. Тэр үе одоо хоёр өөр нөхцөл" тэр дагзаа маажин хэсэг зогсоод уртаар амьсгаа гаргаад
"Тэгвэл би ядаж газар унтая"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 16, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Never Read Playgirl /KJS/Where stories live. Discover now