Part: 1

393 40 1
                                    

Их сургуульд элссэнээс хойш анх удаа номын сан орж байгаа миний хувьд энд үнэхээр уйтгартай байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Их сургуульд элссэнээс хойш анх удаа номын сан орж байгаа миний хувьд энд үнэхээр уйтгартай байна.
Орж ирсэн цагаас эхлэн бүх хүний харц над дээр тусч, хоорондоо  миний тухай шивнэлдэж байлаа.

Харин энэ 20 минутын хугацаанд зузаан цэнхэр хавтастай номноос нүдээ салгалгүй уншиж суусан Хан Мёнсү гэнэт л бүх юмаа цүнхлэн номын сангаас гарав.
"Одоо л араас нь гарах хэрэгтэй байх" өндөр өсгийтийн дуу номын сангийн чимээгүйг эвдэн намайг коридорт гарахад Хан Мёнсү ус цэвэршүүлэгчээс ус аван зогсож байв. Тэр бараг л 188 см өндөр бололтой. Хажуугийн толинд  харчихаад түүний хажууд очин
"Тэгэхээр "
Тэр наашаа харахад нүүр рүүгээ орсон урт хар үс, зузаан рамтай нүдний шил нь нүдийг нь хааж байв. Тэр намайг хараад
"Ю.юу хэрэгтэй вэ?"
"Ус ус чинь урсаад байна" миний асуултанд хариулах гэж гацах хоорондоо тэр хэтэрхий хүчтэй товчлуур дээр дарснаас ус нь савнаасаа асгарчихсан. Гайхалтай ийм бүтэлгүй байх гэж.
"Б.битгий алхаарай чи хальтрана. Би одоохон арчаадхая" гэснээ нөгөө бор шаргал цамцаа тайлан шалан дээр шууд тавиад "Чамайг өндөр өсгийтөөсөө уначихаж магадгүй гэж бодсон юм. Одоо зүгээр дээ"

Тэр шалаар мөлхөж цамцаараа хуурай болтол нь тэр хэсгийг арчаад, цүнхнээсээ гялгар уут гарган нойтон цамцаа хийчихэв. Намайг хальтрахаас хамгаалаад хувцсаараа шал арччихаж байгаа юм уу?

"Чи надад цаг гаргаж болох уу? Ярилцацгаая"
"Я.яагаад надтай гэж ..."
"Учир нь би чамд саяны явдалд талархлаа илэрхийлмээр байна. Бас цамцыг чинь хими цэвэрлэгээнд өгье"
Тэр аажуухан наашаа хараад "Ч.чи л зүгээр байвал болоо би очоод угаачихна. Бас би одоо цагийн ажилтай"

Тэр сургуулийн хамгийн өндөр голчтой оюутан биздээ? Бас давхар цагийн ажил хийдэг хэрэг үү?

"Би тэнд чинь хүргээд өгье. Миний машинд явах замдаа ярилцацгаая"
Машины түлхүүрээ гаргаж байтал тэр нойтон цамцтай гялгар уутаа урдаа бариад
"Ү.үнэндээ сургуулийн хажуугийн кафе л даа. Зам гараад л байгаа"
"Тэгвэл хамт явцгаая. Би ажлаа дуустал чинь хүлээж байя" намайг инээмсэглэн хэлэхэд тэр итгэлгүйхэн толгой дохив.

Never Read Playgirl /KJS/Where stories live. Discover now