Part: 4

320 36 7
                                    

Дөрөв таван шуудай хог задалсны эцэст би жижигхэн ягаан бамбарууш олоод "Энэ мөн үү?" гэтэл цаана сууж байсан охин гүйж ирээд "Минни" гээд шууд энгэртээ наан тэврэв

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.

Дөрөв таван шуудай хог задалсны эцэст би жижигхэн ягаан бамбарууш олоод "Энэ мөн үү?" гэтэл цаана сууж байсан охин гүйж ирээд "Минни" гээд шууд энгэртээ наан тэврэв. Тэгж байгааг нь хараад л түүнд ямар үнэ цэнэтэйг нь ойлгож байна. Мёнсү толгойг нь илэх гэж байгаад гараа муухай байгааг санасан бололтой доош суун инээгээд
"Ахиж алга болгож болохгүй шүү. Энэ эгч нь байгаагүй бол хоёулаа олж чадахгүй байлаа"
"Баярлалаа ахаа эгчээ" гээд инээн бөхийчихөөд цааш гүйв. Мёнсү бид хоёр цааш явахыг нь харж хэсэг зогсоод хувцсаа үнэрлээд
"Дэлгүүр орчихоод сургууль руу явахгүй бол болохгүй нь дээ"
"Би шууд сургууль руу явлаа. Тэгвэл баяртай" гээд явах гэхэд нь хүрэмнээс нь татаж зогсоогоод
"Мёнсү чи арай ийм хувцастай сургууль руу орох гээгүй биздээ "
"Ийм хувцас гэж? " Тэр үнэхээр ямар харагдаж, үнэртэж байгаагаа мэдэхгүй байгаа бололтой.
"Хамт дэлгүүр явцгаая. Би чамд ачийг чинь хариулна гэж хэлсэн байх аа"
"Гэхдээ..."
"Ямар ч гэхдээ байхгүй "
Энэ залуу үнэхээр миний тэвчээрийг барж байна. Яахаараа ийм хувцастай явна гэж боддог байна аа? Загвар муутай, хуучинсаг ч цэвэрхэн байх хэрэгтэй шүү дээ. Бид хамт ойролцоох их дэлгүүр ороод
"Эхлээд чамайг хувцаслая. Чи аймшигтай байна" Тэр араас даган чимээгүй явж байлаа.
"Өмд эндээс энэ хүртэл , цамц ч бас харин хүрэм тэр дээд тавиурыг бүгдийг нь "
Мёнсү нэг нэгээр нь өмсөж гарч ирэхэд тэнд байсан бүх эмэгтэйчүүд эргэж харж байв. Би ч бас үнэхээр шоконд орчихлоо. Энэ хувцаснууд түүнд яг л өөрийнх нь юм шиг зохиж байна. Тэр хичээлийн цагаан солиотон шиг харагддаг ч бие нь тамирчин шиг төгс хөгжүүлсэн байдаг. Амаа хагас ангайн ханцуйгаа шуух Мёнсүг ширтэж байтал худалдагч нь алга ташин
"Гайхалтай. Та модел болсон ч болохоор төгс харагдаж байна"

 Та модел болсон ч болохоор төгс харагдаж байна"

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.
Never Read Playgirl /KJS/Où les histoires vivent. Découvrez maintenant