Part: 5

300 30 6
                                    

Мёнсүг үсээ будуулах хооронд Ружэгийн хэлсэн үгийг бодсоор л байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Мёнсүг үсээ будуулах хооронд Ружэгийн хэлсэн үгийг бодсоор л байлаа. Дурлахаас айж байгаа бололтой
Би үнэхээр яагаад эргэлзээд байгаа юм бол? гэж бодонгоо зүүрмэглэж эхлэв. Зүүдэнд хэн нэгэн хучих шиг болсон ч сэрж чадахгүй нь. Хэр удаан хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч мөрөн дээр аяархнаар товших
"Жисү сэрээрэй" гэх хоолойгоор нүдээ нээтэл урдаас жүжигчин шиг л царайлаг Мёнсү ширтэж байлаа. Энэ байдал намайг царцааж орхив.
"Яагаад ингэж хараад байгаа юм"
"Зүгээр л чамтай өмнө нь хаа нэгтээ таарч байсан юм шиг санагдаад  " гэтэл түүний царай нь гэнэт л огцом барайгаад дээш босон
"Чи мэднэ дээ би гараад байдаггүй "
Энэ дөнгөж саяны хүйтэн төрхийг хүртэл нэг л харж байсан ч юм шиг. Зүгээр л жүжигчинтэй төстэй болохоор ингэж бодогдоод байгаа юм болов уу?
Мёнсү тооцоогоо хийхээр явж харин би саяны бодолдоо хүлэгдэн тэнд сууж байгаад түүний араас очин хамт тэндээс гарлаа.
"Чи үнэхээр халуухан харагдаж байна. Эртнээс хэлэхийг хүссэн юм"
Тэр нааш харан инээмсэглээд "Ашгүй дээ. Чамд таалагдаж байгаа бол бас" гээд гараас атган зогсоогоод
"Хийсэн бүхэнд чинь баярлалаа" гэхэд нь гараа салаавчлан хөтлөөд
"Энэ сайхан сэтгэл үү " гээд түүн рүү ширттэл Мёнсү хөтлөлцсөн гар луугаа харан
"Би чамд ингэж хэлэх эрхтэй хүн эсэхээ мэдэхгүй байна "
"Чи надад хүссэн бүхнээ хэлж болно" гэтэл тэр гүнзгий амьсгаа гаргаад
"Би чамд сайн. Хэрвээ зөвшөөрвөл надтай ... үгүй ээ би галзуурчихсан бололтой"
Энэ хэдийгээр шийтгэлийн нэг хэсэг боловч Мёнсүгийн үгийг би яагаад хүндээр тусгаж аваад байгаа юм бол.
"Чи надад сайн гэдгээ үгүйсгэсэн үү? Энэ чинь чи намайг-"
"Тийм биш ээ. Чи сургуулийн хамгийн хөөрхөн, алдартай охин харин би хэн ч биш"
"Чи хамгийн өндөр голчтой оюутан" өөрийгөө дутуу үнэлдэг нь дургүй хүрмээр. Бас Мёнсү яг одоогоор энэ гудамжинд зогсож байгаа хамгийн сайхан залуу гэдгийг би батална.
"Гэхдээ энэ шалтгаан нь биш. Надад чи өөрөөрөө байх чинь таалагддаг" гэтэл харц нь гэнэт хүйтнээр солигдоод буцан хөнгөн инээгээд
"Өөрөөрөө гэнэ ээ? Би ийм байхад чамд таалагддаг гэж үү?"
"Тэгэхээр зөв ёсоор нь хий"
"Ким Жисү би чамд сайн. Хэрвээ зөвшөөрвөл- "
"Би аль хэдийн зөвшөөрчихсөн"
"Тэгвэл өнөөдөр бидний 1 өдөр" гээд Мёнсү гарнаас атган инээмсэглэв.

Never Read Playgirl /KJS/Where stories live. Discover now