Урьдчилсан танилцуулга📜

4.6K 500 54
                                    

"Гүзээлзгэнэ? Сайхан сонголт байна. Яг одоо ч идсэн болохоор байна гээч" хэмээн араас минь тэврэх нөхрөөсөө хайр аз жаргалыг тэр чигт нь мэдэрнэ.

Өөрийн эрхгүй нүүр дүүрэн инээмсэглэсээр "Ким Жунин! Жаахан тэвчиж үз. Орой болтол хүлээх ёстойг мэднэ биз дээ?" Хэмээн түүнийг өөрөөсөө түлхэхэд

Жунин ч бас инээмсэглэсээр "Ойлголоо, хатуу хүүхэн шүү" хэмээн худлаа хөмсөг зангидсаар текний цаана гарав.

"За яах вэ ганцыг идэж бай" гээд түүний аманд гүзээлзгэнэ хийхтэй зэрэгцэн хонх дуугарлаа.

Жунин "Баярлалаа амттай байна, хонгор минь чи очоод хаалгаа тайлчих. Би усанд орлоо" гээд дээшээ өгсөөд явчихлаа.

==========

Хонх тасралтгүй дараад байсан болохоор ямар бүдүүлэг эсвэл түрэмгий хүн нь ингэдэг байна аа? гэж гайхсаар хаалга тайллаа.

Өвлийн хүйтэнд бие барьсан нимгэн час улаан пальто, урт түрүүтэй улаан гутал, тас хар том далбагар малгай өмссөн байх бөгөөд доош харан зогсож байснаа хаалга нээгдэх тэр мөчид толгойгоо өргөн над руу харлаа.

Цас мэт цагаан арьс, гүн бор нүд. . .сарнай шиг улаан уруул. . .

Үзэсгэлэнтэй боловч бага зэрэг айдас төрүүлэм...

Түүний содон бөгөөд онцгой төрхийг харж хэдэн хором сатаараад, ухаан орсон даруйдаа "Хэн... билээ?" гэж асуухад

Бүсгүй "Пак Инбинь" гэж хэлээд аажмаар инээмсэглэхэд уруулд нь үл ялиг шүргэх хурц соёо харцыг минь татлаа.

Содон байсан ч гэсэн сүүлийн үед элдэв гаж загвар хөөж янз бүрийн содон зүйл хийлгэх бараг тренд болчихсон болохоор тэдний нэг л гэж бодов.

"Сайн байна уу? Инбинь. Ямар хэргээр явж байгаа билээ?" гэж асуухад

Инбинь "Кай. . . Биш ээ Ким Жунин байгаа юу?" гэв.

Би "Байгаа, ажлаар явж байгаа юм уу? Ажлынх нь газрын хүн үү?" гэж лавлан асуухад

Инбинь "Би юу? эхнэр нь байна" гэх байж боломгүй зүйлийг хэллээ.

Сонссон зүйлдээ итгэж чадахгүй "Та чинь юу яриад байна аа? Айл андуурсан юм болов уу? Би Жунины эхнэр байна л даа" гэж хэлэхэд

Инбинь гэх бүсгүй огт гайхсан шинжгүй инээмсэглэсээр "Өө~ тийм л дээ, би буруу хэлчихлээ. Би хуучин эхнэр нь байна. Чамайг үхэх хүртэл л..." хэмээн маш энгийн зүйл хэлж байгаа юм шиг л хөнгөн хэлэв. 

"Юу?" цочирдсондоо өөр зүйл хэлж  чадахгүй зогсож байтал.

Инбинь "Тэгэхээр хонгор минь намайг байцааж дууссан бол би гэртээ орж болно биз дээ?" гээд хажуугаар минь орох гэж оролдов.

Тэрхэн зуур гараараа хааж зогсоод "Та үнэхээр айл андуурсан бололтой, одоо та явна уу" гэтэл

Тэр гарыг минь холдуулан хажуугаар зөрөөд "Айсандаа зүрх чинь яаж балбаж байгааг сонсож байна аа, айх хэрэггүй дээ Жуниныг чинь булаах гэж ирээгүй. Чамайг үхэх хүртэл хангалттай удаан та хоёр жаргах амжина. Харин нэг зүйл дээр чи өөрөө андуураад байх шиг байна. Би айл андуураагүй, бас яг одоо бидний зогсож байгаа энэ харш бол миний гэр байгаа юм хонгор минь" гэснээ үнэхээр л гэртээ байгаа мэт пальтогоо тайлан үүдэнд өлгөөд цааш шатаар өгсөхөд унтлагын даашинз шиг нарийн мөртэй нимгэн торгон улаан даашинз халуухан боловч хэт задгай харагдана. . .

=================

Та~Тадаан😊😊 Кайбинь цувралын маань дараагийн өгүүллэг байгаа юмаа. Эхлэх хугацаа нь болоогүй байгаа боловч Кай~н төрсөн өдөр тохиож байгаа тул танилцуулгаа оруулмаар санагдаад оруулчихлаа😁🥰💖

Хайртай секси баавгайдаа төрсөн өдрийн мэнд 🐻🍑💖💖💖


❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now