4. Та энд?

1.6K 318 47
                                    

Өглөөний цайгаа бэлдэх гээд доош бууж байтал хэн нэгний ярих чимээ бүдэг бадаг сонсогдоно. Ийм эрт хэн байдаг билээ? гэж бодон гайхахдаа чимээ гарч байгаа зүгт буюу гарах хаалганы зүг аажим алхлаа.

Ойртох тусам хоолой тод сонсогдон, эцэст нь энэ Инбинь болохыг мэдэв. Гэвч тэр хэн нэгэнтэй ярилцаад байх шиг. . .

Түүн дээр зочин ирсэн юм байхдаа гэж бодон үүдний өрөөнд очиход гэрийн хаалга нээлттэй байх бөгөөд Инбинь цааш харчихсан хэн нэгэнтэй юм ярин явган суух боловч ярьж байгаа хүн нь харагдсангүй.

Гайхахдаа түүний ард очин зогсоход 3 эсвэл 4 настай байх гэмээр жаахан охин зогсож байв. Тэр охин яг хүүхэлдэй шиг. Дэндүү хөөрхөн гэвч нүдний харц, царайны төрх байдал нь цаанаа л нэг тайван том хүн шиг л намбалаг харагдана.

Намайг Инбиний ард ирэн зогсоход нөгөө охин юм ярихаа болин таг чимээгүй болсноо над руу цоо ширтэнэ.

Охиныг тэгж хараад байсан болохоор Инбинь ч бас эргэж харав.

Би бага зэрэг бантсандаа "Өглөөний мэнд, чамайг ганцаараа яриад байгаа юм шиг харагдаад байхаар нь гайхаад иртэл жаахан охин байж" хэмээн тайлбарлаад муухан инээмсэглэхэд

Нөгөө охин над руу айхтар ширүүн харж байснаа "Үхэх ёстой байсан хүмүүс амьд явж байхаар ямар замбараагүй гээч уур хүрээд байдаг юм" хэмээх төсөөлөөгүй хачин үгсийг хэлэн ширэв татав.

Ийм жаахан охиноос ийм хурц үг сонссондоо ч тэр үү сэтгэл сэрт хийн нэг л сонин болчихлоо.

Жаахан охин бид хоёрын дунд бий болсон эвгүй байдлыг Инбинь эвдэж "Та гадаа ярилцмаар байна уу? эсвэл дотор уу?" гэж хачин гэмээр хүндэтгэлтэй асуулаа.

Инбинийг ийм ёс жудагтай, тайван дөлгөөн байгааг анх удаа л харж байна. Сая анзаарсан хэдий ч түүний өмссөн хувцас хүртэл элдэв сонин загвар, биеэ гаргасан ил задгай байдалгүй маш энгийн хоолойтой цагаан нэхмэл цамц болон түүний гадуур өмссөн өргөн мөртэй хар даашинз байгааг харсан юм.

Нөгөө жаахан охин яг л язгуур дээд угсаатай дээдэс мэт харц дээгүүр, бүгдийг үл тоосон эрхэмсэг байдалтай алхсаар гэрт орж ирэв.

Түүнийг орж ирэхэд Инбинь хаалга хаагаад гадуураа өмсөж байсан хар өнгийн пальтог нь тайлан өлгүүрт өлгөв.

Инбинь "Өглөөний цай уунгаа ярилцвал яаж байна?" гэсээр гал тогооны өрөө байдаг зүг рүү заахад

❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now