3. Цуснаас илүүг чамдаа

1.8K 365 60
                                    

Жунин ажилдаа явахгүй гэж байсан ч гэнэтийн уулзалт гарсан хэмээн шөнө дунд яаран явав.

Жуниныг гэрийн хаалгаар үдэж өгөөд ам цангаад байсан болохоор гал тогоо орж ус уучхаад эргээд өрөөндөө орох гэж байтал тас түс хийх чимээ гаран ямар нэг зүйл хагараад байх шиг. . .

Мэдээж энэ гэрт Жунин бид хоёроос гадна нэг л хүн байгаа шүү дээ. Шөнө дунд энэ цагаар чухам юугаа хийгээд байгаа юм бол? гэсэн сониуч бодол төрөн түүний өрөө рүү өлмий дээрээ алхсаар дөхөж очлоо.

Өрөө рүү ойртох тусам эрэгтэй хүний дуу алдах чимээ бүдэг сонсогдоно. Сонсож байгаа зүйлээ юу гэдгийг нь гадарлаж эхэлсэн ч манайд зочин ирээгүй тул бага зэрэг гайхсаар хаалгыг зөөлөн түлхэн завсар гаргатал хаалга гэнэт л тас хийн хаагдлаа.

Би ч цочиж бантах хослон өрөө рүүгээ хар хурдаараа гүйсэн юм. Хаалга хаагдахаас өмнө хальтхан харсан зүйл минь цааш харсан цээж нүцгэн залуу байсныг л мэднэ.

Инбинь найз залуугаа авч ирсэн юм байхдаа?

Надад хамаагүй зүйл шүү дээ.

=====================

Энэ харшид олон жил амьдарч байгаа ч хэт том болоод ч тэр үү хааяа жаахан айгаад байдаг юм. Өчигдөр яг л тийм шөнө байсан. Жунин байхгүй болохоор угаасаа тэгнэ л дээ.

Унтаж чадахгүй нэлээд хөрвөөж байгаад унтсан боловч өглөө эрт сэрчихлээ.

Жунин өдөр ирнэ гэсэн болохоор жаахан өглөөний цай бэлдэн зогсоно. Инбиньд бэлдэхгүй байя гэж бодсон хэдий ч жаахан эвгүй санагдаад түүнд ч бас цай бэлдэж байв.

Гэвч шөнө үнэхээр түүн дээр эрэгтэй зочин ирсэн бол гурван хүний идэхээр хэмжээтэй хийх ёстой юм болов уу?

Иймэрхүү зүйл бодон гахайн мах шараад зогсож байтал "Сайн уу? Өглөөний мэнд" гэх дуугаар цочсондоо бараг л барьж байсан махаа шидчихсэнгүй.

Хажуу талд минь зогсох огт танихгүй залуу. . .

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now