✡️ Шидэт харш ✡️

1.4K 281 30
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Инбинь бага зэрэг айдастай байсан ч түүнээс илүү цоо шинэ ертөнц  нээгдэх мэт ид шидийн хачин газарт ирсэн тул сонирхол нь нэлээд хөдөлж  байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Инбинь бага зэрэг айдастай байсан ч түүнээс илүү цоо шинэ ертөнц нээгдэх мэт ид шидийн хачин газарт ирсэн тул сонирхол нь нэлээд хөдөлж байлаа. Байшингийн шалнаас эхлэн хана дээвэр, тавилга. . .эд зүйлс бүгдийг нэгд нэгэнгүй гүйлгэн харна.

Байшингийн хана гоёмсог хээн гоёлтой цаасан наалттай байх бөгөөд сайн харвал тэдгээр хээ нь хүртэл хэлбэр дүрс байрлал хэмжээгээ солих шиг.

Өмнө нь огт харж байгаагүй өвөрмөц хийцтэй гоёмсог тавилга дүүрэн байх бөгөөд тэдгээр нь бүгд амьтай мэт өөрсдөө хөдлөх нь нэг талаар аймаар, нөгөө талаар яг л ид шид шиг.

Таазнаас унжсан машид гоёмсог эрдэнийн чулуу бүхий зүйлээс гэрэл цацрах бөгөөд хаа нэгтээ нь лаа асаагаагүй байхад ингэж өөрөөсөө гэрэл гаргах нь үнэхээр сонин хачин зүйл байв.

Бүх зүйлийг алмайран, сонжин харах Инбиньд саад болохгүй гэсэн мэт Кай нэг хэсэгтээ л чимээгүй түүний дэргэд зогсов.

❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now