7. Дракула

1.7K 352 21
                                    

Бэкхён тэдний өмнө ирэн "Сайн уу? эмээ өвөө" хэмээн мэнд мэдэхэд

Инбинь "Жаахан ач хүүгээ хараагүй хэдхэн хоноход л зөндөө их санасан байна шүү" хэмээн эрхлүүлж байгаа мэт хэлээд Бэкхёныг тэврэн мэндлэв.

Сүйт бүсгүй нь тэдний өмнө ирэн чимээгүй зогсоно.

Инбинь Бэкхён-с холдон "Сайн уу? үзэсгэлэнт бэр минь" гэсээр сүйт бүсгүйг ч бас тэврэн мэндэллээ.

Энэ бүхэн өрнөх зуур Жунин чимээгүй зогсоно.

Бэкхён хоолойгоо бага зэрэг засаад "Удаан уулзсангүй шүү өвөө. Энэ бол миний сүйт бүсгүйн Риан. Тэр 6-р Эдисоны бага охин" хэмээн танилцуулахад

Жунин "Тийм ээ уулзаагүй удсан байна 160 жил" гэснээ сүйт бүсгүй рүү нь харан "Танилцсандаа таатай байна. Танай өвөө миний найз байсан" гэхэд

Бүсгүйн Жунины өмнө толгой бөхийгөөд "Тантай танилцах надад ч бас таатай байна эрхэм дээдсээ" хэмээн их л хүндэтгэлтэй хэллээ.

Инбинь "Гадаа зогсоод яах билээ, дотор орцгооё" хэмээн уриалсаар тэд дотогш орцгоов.

Гэрт байсан зочид бүгдээрээ харшийн цэнгүүн хийдэг тусгай танхимд цуглахад чамгүй олуулаа байгаа харагдана. Багцаагаар 60-70 хүн, тэд бүгд Жуниныг үг хэлэхийг хүлээж байгаа бололтой хундагатай оргилуун дарсаа барьсан чигтээ чимээгүй зогсоно.

Жунин Инбинь хоёр хамтдаа явсаар танхимын хойморт байрлах төгөлдөр хуурын дэргэд ирлээ.

Жунин "Эрхэм найз нөхөд минь, хүндэт зочид минь дээд цустны ээлжит цэнгүүнд тавтай морил. Энэхүү цэнгүүний ачаар гурван гэр бүл эвтэй найртай амьдарч цус сорогчдын хүч чадал дэлхийд ноёлсон хэвээр байна. Бидний нэр хүнд, сүр хүч дүрэлзэн асах гал мэт хэвээр байгаа нь итгэл, дэг журам, нөхөрлөл юм. Гурван гэр бүл гэж хуваагддаг боловч чин үнэндээ бид бүгд нэг том гэр бүл. Энэ том гэр бүлийг удирдан яваадаа би үргэлж талархаж явдаг. Цаашдаа ч бас хүчирхэг, үнэн шударга засаглалыг хадгалж явцгаая. Энэ цэнгүүн бол бидний удаан уулзаагүй нэгэнтэйгээ уулзаж, шинээр төрсөн нэгэнтэй танилцаж, ойр дотно болох хүндэт цэнгүүн билээ. Сүүлийн цэнгүүн зохиогдсоноос хойш даруй 500 жил өнгөрч энэ хугацаанд чамгүй олон хүнээр бүл нэмж бас олон ч гишүүнээ жам ёсоор болон зуурдаар алдлаа. Шинээр нэмэгдсэн үр удам, хойч үеийнхэндээ ёс заншил, хүч чадлаа өвлүүлэн хамтдаа түүхийг бичицгээе. Өнгөрсөнд болон одоо алдсан хуучны нөхөд дөө хүндэтгэл үзүүлэн эмгэнэл илэрхийлэх нь зөв. Саяхан л гэхэд бидний хайрт найз Сэдемусын тайж 9-р Петер Кэн жам ёсоор таалал төгссөн билээ. Энэ цэнгүүн бол 9-р Петерт хүндлэл үзүүлэх, түүнийг санан дурсах цэнгүүн юм" хэмээн хэлэхэд

❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now