Дэд бүлэг: Мангасын үүр

1.5K 258 57
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=======================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=======================

АНХААР! энэхүү бүлэгт гарч багаа түүхэн үйл явдал, газар ус, улс орны нэр нь тэр чигтээ зохиомол бөгөөд түүхийн үнэн бодит үйл явдал нэг ч ороогүй болно!

========================

Солонгот хаант улс. Энэхүү хаант улс нь Солонгос улсын өвөг дээдэс бөгөөд хамгийн богино хугацаанд хамгийн хүчирхэг байсан улсуудын нэг юм. Гэвч цөөн хэдэн эгэл бус төрөлтний дурсамжид үлдсэнээс бусдаар бол ямар ч түүхийн сурвалж бичигт бичигдээгүй хамгийн хүчирхэг бөгөөд нууцлаг хаант улс байлаа. Нийт гурван хаан төр барьсан 80 жилийн хугацаанд л оршин тогтнож байгаад 4 дэх хаан Пак Содуны хаанчлал эхлээд хоёр жилийн дараа тарж бутран үгүй болсон хаант улс юм.

2000 жилийн өмнө:

Солонгот улсын 2-р их эзэн хаан Пак Намрёны төр барьсан 20-р жил. Энэхүү жилд Солонгот хаант улсын хувьд мандан бадралын жил байлаа. Их хааны аян дайн амжилттай байгаад зогсохгүй зүүн Азийн ихэнх газрыг эзлэн авсан тул яг одоогоор Солонгот хаант улс дэлхийд хамгийн нэр нөлөө бүхий эзэнт гүрэн болоод байлаа.

❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now