8. Үнэнтэй нүүр тулахад

1.7K 312 63
                                    

Тэр харц, тэр зураглал зүгээр л намайг тэндээс явахад хүргэсэн юм. Уг нь дотор орж гэнэтийн цэнгүүнийх нь талаар асууна гэж бодож байсан ч Инбинийг ширтэх Жунины харцыг харсан тэр мөчдөө яг л буруу зохиол руугаа ороод ирсэн илүүц дүр мэт санагдан өөрийн эрхгүй хөлөө чирсээр гэрээсээ холдлоо.

Маргааш очно гээд хэлчихсэн болохоор надад жаахан бодож тунгаах цаг байна. Гэрээс хэдэн хорооллын цаана байдаг зочид буудалд өрөө аваад өнөөдөр болсон зүйлсийг эргэцүүлэн бодно.

Жунин намайг хуурсан байна. . . гэвч хэн гэдгийг нь мэдэхгүй тэр залуутай би ч бас хуурчихсан байдаг.

Үгүй ээ энэ хууралт биш. . . би залилуулсан!!

Гэхдээ Инбинь тэр залууг Жунинаас ялгаж чадсан гэсэн. . . Тиймээс эхнэр нь гэсэн!

Хүн бүр Инбинийг Жунины эхнэр гэнэ. Инбинь хүртэл анх ирэхдээ л тэгж хэлсэн шүү дээ. Гэтэл би Жунинд итгэхийг хүссэн. Хамгаас илүү итгэдэг, хамгийн хайртай хүн минь болохоор түүнийхээ үгэнд итгэж хэн ч юу ч гэж хэлж байсан би итгэсээр л байсан.

Гэвч сохроор итгэж байсан гэдгээ сая л ойлголоо. Жуниныг буруутгаж түүнд бүх бурууг өгмөөр байгаа ч би өөрөө дэндүү тэнэг юм. Санаа сохорвол нүд сохордог гэдэг шиг хэн ч харсан ойлгомжтой зүйл дэндүү ихээр өрнөсөн байхад би гэдэг хүн үүлэн дээгүүр нисэж байсан мэт санагдана.

Намайг хайрладаг Жунины хайрыг би үгүйсгэхгүй ээ, гэвч Инбинийг ширтэж буй тэр харц өөр хэнээс ч, өөр хаана ч харж байгаагүй харц байсан. Хүний нүднээс хайр нь харагдах хэмжээнд гүн гүнзгий дурласан байна гэдэг ховор бөгөөд итгэмээргүй мэдрэмжийг түрүүлдэг юм байна лээ, зүгээр л зүрх сэтгэл нь тэр чигтээ Инбиньд уусчихсан мэт л дэндүү өвөрмөц байсан. Яг л хайрын тухай роман уншиж байгаа мэт, яг л киноны нэг хэсэг мэт.

Биширмээр санагдсан харц байсан ч энэ чинь миний нөхрийнх гэж бодохоор уур хүрч бас харамлах сэтгэл төрж байна. Жунинд гомдож байна. Магадгүй түүний энэ их хайранд нь бууж өгөөд чимээгүй явж болох сонголт байгаа л байх. Гэвч би чадахгүй!

Инбинь Жунин хоёрын дунд хэдэн жилийн харилцаа, хэр гүнзгий хайр байгааг би хэлж мэдэхгүй. Гэвч Жунин бид хоёрын өнгөрүүлсэн хугацаа бага байгаагүй. Бид ч бас хангалттай үнэ цэнэтэй хайрыг бүтээсэн.

Бүтээсэн ч гэж дээ. . . Жунинд ямар байсныг одоо бол эргэлзэж байна. Гэхдээ л тэр надад өртэй. Бүхэл бүтэн 12 жилийн амьдралыг минь авсан. Бүхэл бүтэн хайр сэтгэлийг минь эзэмдсэн байж өөр бүсгүйг ингэж ихээр хайрлаж энхрийлэн ширтэж болохгүй шүү дээ.

❤ Час улаан зүрх ❤Where stories live. Discover now