Парт 1

3.3K 88 0
                                    

...Би: өө, миний дэвтэр Сүёнд байгаа шдээ гээд Сүёний өрөөнд орох гэж явж байгаад нэг ахтай таарлаа.

##: сайн уу?

Би: сайн байна уу?

##: би нээрээ өчигдөр өөрийгөө танилцуулж чадаагүй юм байна. Намайг Хусог гэдэг. Сүёний 4-р ах гээд гараа сунгалаа.

Би гарнаас нь барин бага зэрэг бөхийлөө. Дараа нь Сүёний өрөөнд орвол Сүён өрөөндөө найз залуу болох Жинүтэйгээ хичээлээ давтаж байв.

Би: сайн уу? Жинү

Жинү: сайн. Сайн уу?

Би: сайн сайн. Та хоёр хичээл хийж байсан юм уу?

Жинү: мхм

Би: аргагүй л сургуулийн шилдэг сурагчид шүү. Үгүй ээ үгүй шилдэг хос гэх юм уу? Эсвэл үлгэр дуурайлал хос гэх ч юм уу?

Сүён инээн: чи яах гэж орж ирсэн юм

Би: дэвтэрээ авах гэж орж ирсэн юм

Сүён: аан. Энэ байна, май *өгөх*

Би аван: заза та хоёр хичээлээ хий хий. Би өрөөндөө орлоо гээд өрөөндөө орон сандал дээр суун хичээлүүдээ цүнхэнпээ хийж дуусч байтал хаалга онгойн Жонгүг ороод ирлээ.

Би гайхсан харцаар: яасан?

Жонгүг: харин кино үзэж байхдаа жоохон эвгүй үйлдэл гаргачихсан болохоор уучлалт гуйх гээд

Би: аан. Зүгээр дээ

Жонгүг: юу ингэхэд чи Сүёнийг хараагүй биз?

Би: хөөе би чамд хэлсэн биздээ. Би чамаас эгч гэж

Жонгүг: би ч гэсэн хэлсэн нэг насны зөрүү бол надад хамаагүй гэж

Би: ...

Жонгүг: яасан хэлэх үггүй болчихсон уу?

Би: хэн намайг хэлэх үггүй гэж байна. Ингэхэд Сүёноор яах гэж байгаа юм

Жонгүг: аан хичээлээ заалгуулах гээд л

Би: Сая Сүён өрөөндөө Жинүтэй хамт байсан шд

Жонгүг: байхгүй л байсан даа

Би: ямар хичээл заалгуулах гэсэн юм

Жонгүг: Солонгос хэл

Би: тэгвэл би заагаад өгөх үү?

Жонгүг: чи чадах юм уу?

Би: мэдээж шдээ, гэхдээ нэг болзолтой

Жонгүг: ямар?

Би: намайг эгч гэж дууд. Тэгвэл зааж өгье

Амьдралын минь аймшигт 45 хоногWhere stories live. Discover now