Парт 5

2.9K 74 3
                                    

...Унтаж чадахгүй хэвтэж байтал хэн нэгэн хаалга тогшино.

Би: ор ор

Хаалгаар Хусог ах ороод ирлээ.

Би: яасан *үл тоосон*

Хусог: хоол болчихсон бууж хоолоо ид

Би: идмээргүй байна аа

Хусог: идчих л дээ

Би: гэдэс өлсөхгүй байна аа гар *уурлангуй*

Хусог: гуйж байна шдээ. Намайг бодоод идчих *өрөвдөлтэй харах*

Би: за за

Бид хоёр доошоо буугаад гал тогоонд орон ширээнд суув. Юнги Жонгүг хоёроос бусад нь энд байв. Юу ч болоогүй юм шиг хоолоо идэх нь уурыг минь хүргэнэ.

Би: би маргааш аяллаар явна

Тэхён: чи хаашаа ч явахгүй

Би:... явна гээд хэлчихсэн болохоор явахгүй бол болохгүй

Намайг ингэж хэлэхэд Тэхён ах уурлан халбагаа шидээд өрөөндөө орчихлоо.

Намжүүн: аяллаар гэж хаашаа?

Би: мэдэхгүй ээ.... би хоолоо идээд болчихсон болохоор өрөөндөө орж унтлаа гэж хэлээд өрөөндөө орон унтаад өглөө.

Яг сайхан унтаад байж байхад хэн нэгэн залгах нь тэр.

Би: ёоо бас хэн бэ?

Нүдээ нээгээд харвал Жимин багш залгаж байна. Би аван: хар шөнөөр яах гэж залгасан юм бэ? Хүн унтуулахгүй

Жимин: одоо 07:30 болж байна, хурдан өөрийгөө бэлдээд гараад ир би танай гадаа бараг ирж байна *таслах*

Цаг харвал нээрээ л 07:30 болж байлаа. Би хурдан гэгч нь босоод гялс шүгшүүрт орчихоод фодболка шорт өмсөөд үүргэвчээ үүрэн доошоо буувал Тэхён ах буйдан дээр цай ууж сууна. Би тоолгүй гарах гэтэл тэр: хаачих гэж байгаа юм гэж их л ууртай асууна.

Би: өчигдөр хэлсэн шдээ гээд хаалга руу нэг алхахад Жонгүг бас үүргэвч үүрэн бууж ирэв.

Тэхён: Жонгүг та хоёр нэг сургууль юм чинь цуг явах байх. Тийм болохоор Жонгүгээс салж болохгүй шүү

Би: ёоо наад Жонгүг чинь надад хамаагүй гэж хэлээд Жонгүг рүү харан: хөөе чи өөрөө сургууль руу яваарай би Жимин багштай хамт машинаар явна.

Тэхён: нөгөө гөлөг дахиад ирчихжээ. Яахлээрэй дандаа хүний хүнийг булаадаг байна аа. Муу хулгайч *бувтнах*

Би гараад Жимин багш ирчихсэн болохоор машинд нь суун хөдлөх гэтэл Жонгүг машины цонх тогшив. Би цонхоо буулгавал: нэг газар луу л явах юм чинь хамт явъя гээд ард суучихав. Би Жимин багш руу харахад тэр бага зэргийн дургүйцсэн аястай харна.

Амьдралын минь аймшигт 45 хоногWhere stories live. Discover now