Парт 7

2.6K 79 3
                                    

...Би өрөөндөө ороод хувцасаа солиод гэр цэвэрлэхээр болов. Доошоо буух гээд явж байтал Хусог ахын өрөөнөөс сонин дуу гарав. Би сониучлаад хаалгыг нь сэмээрхэн онгойлгоод харвал Хусог ах нэг эмэгтэйтэй хийж байх нь тэр. Би харсан зүйлдээ цочирдон хэсэг зогслоо. Дараа нь гэнэт ухаан орсон юм шиг өрөөндөө ороод орон дээрээ хэвтэн уйлж эхлэв.

Би: тэнэг амьтан яаж яваад энэ хүнд дуралчихдаг байна аа эрчүүдийг ийм гэдгийг мэдсээр байж

Би цаг гаран уйлаад болсон гэж үзээд өрөөнөөсөө гарлаа. Гэтэл новш гэж Хусог ах өрөөнөөсөө гараад ирчихэв.

Хусог: чи хэзээ ирсэн юм

Би: (намайг ирснийг ч мэдээгүй байж ээ) уул нь ирээд удсан юмсан. Та мэдээгүй юм уу

Хусог: мэдээгүй ээ

Би: (яаж ч мэдэхэв дээ) ... би гарлаа

Хусог: хаашаа

Би: танд хамаагүй гэж бодож байна

Би арай гэж л гэрээс гарлаа. Гарч ирээд барьж байсан нулимсаа дахин урсгав. Тэгээд яахаа мэдэхгүй зогсож байгаад утсаа гаргаж ирэн Жинён луу залгалаа.

Би: байна уу?

Жинён: байна, хайраа яасан

Би: чи завтай байна уу

Жинён: мхм яасан ямар нэг юм болоо юу

Би: хоёулаа хамт уух уу

Жинён: хүүеээ нөгөө ээжийн сайн охин яачихсан юм. Хамт уух уу гэнэ үү хха

Би: уух юм уу үгүй юм уу

Жинён: чамтай уухгүй бол алдас болох байлгүй, найз нь яваад очьё хаана байгаа юм

Би: гэрт хүрээд ирээ

Жинён: аль гэрт Сүёнийд үү

Би: үгүй ээ манайд *таслах*

Би гэр лүүгээ явах замдаа дэлгүүр ороод чипс, ундаа, шар айраг зэрэг юм авав. Гэртээ иртэл Жинён аль хэзээний ирчихсэн буйдан дээр сууж байлаа.

Би: хөөе чи яаж ороод ирэв

Жинён: хаалгаар

Би: код яаж мэдэж орж ирсэн юм бэ?

Жинён: Сүён хэлсэн юм, яасан?

Би: аан зүгээр л. За уухуу гээд дэлгүүрээс авсан юмаа ширээн дээрээ тавиад бид хоёр ууж эхэллээ.

~~~Хэсэг хугацааны дараа~~~

Жинён: Хэми чи бүр согтчихсон байна шдээ

Амьдралын минь аймшигт 45 хоногWhere stories live. Discover now