One

443 31 2
                                    

"Хөөе 3 тоолохын дотор гүйгээрэй"

-"г-гэхдээ надад мөнгө байхгүй.."

"чамаас мөнгө байгаа юу гэж асуулуу? Хуцалгүй хэлсэн юм аваад ирдээ арчаагүй новш минь, аа тийн хариултыг нь авчрахаа мартав" хэмээн шүдээ зуусаар хэлэхэд өмнө нь зогсож байсан хөөрхий хүү яахаа мэдэхгүй харц нь тэнүүчилсээр дэлгүүрийн зүг гүйж харагдав. Тэд тэрэнд нэг ч төгрөг өгөөгүй хэрнээ өчнөөн юм захиад бүр хариулт нэхээд явуулчихсан. Тэдний хувьд энэ нь хэвийн л үзэгдэл, бас бусад хүүхдүүдийн хувьд. Эр эмгүй энэ сургуулийхан тэднээс айж байдаг, хөвгүүд нь бүр нүдэнд нь өртөхгүйн тулд хогийн савд нуугдсан ч чадахаар тэд яагаад гэдэг нь мэдэгдэхгүй ч зүгээр л ийм их эрх мэдэл тунхаглалтай хүмүүс.

Гэхдээ ганц гэм нь бүгд царайлаг гэлцдэг. Дэлхийн 7 гайхамшиг нийлчихсэн юмуу гэлтэй үнэхээр тэдний царай бие хаа тоглоом биш нь үнэн ч дотоод сэтгэл, хүмүүжил нь авах юмгүй учраас би лав тэдэнд ясны дургүй. Бараг Солонгосын бүх сайхан охидыг тэд аваад дуусгачихсан, харин сайхан муухай ихэнх хөвгүүдийг зараалдаа гүйлгээд ашиглаад дуусчихсан. Одоо тэднийг энэ сургууль биш бүр дүүрэг хотхон даяар мэддэг тийм хачин том хүмүүс. Миний нүдэнд лав тэд үнэхээр арчаагүй хувиа хичээсэн дээрэлхүү харагддаг ч тэдний цаанаа юу хийдэг, ямар хүмүүстэй орооцолддог гэдгийг хэн ч мэдэхгүй. Хүрээлэлд нь нэг л орчихвол тэр хүн хүнээ байдгийг өөрийн нүдээр хэд хэдэн удаа харж байсан болохоор тэдэнтэй ннг метр ч ойрхон байхыг хүсдэггүй. Хэн нь мэдэгдэхгүй хачин хүмүүс нийлчихсэн Хисыний бүлгэм.

***

Нэг өдөр тэдний царайг харахгүй бол бүхэлдээ сайхан байдаг сан гэтэл хараал идсэн хоолой царайнуудыг нь хараад бүр хажуугаараа гаргачихсан болохоор өнөөдөр нэг л тавгүй байх юм шиг санагдаж байна. Миний хувьд тэд зүгээр л хараал. Дараа жил сургуулиа төгсөх учраас энэ жилээс бэлдэж эхлэх хэрэгтэйгээ мэдсэнээс хойш хичээлдээ шамдан анхаарлаа төвлөрүүлж хийсээр байгаад нэг л мэдэхэд сүүлийн цаг завсарлаж хичээлийн 8 цаг дууслаа. Бүх хүүхдүүд ангиас гарч өнөөдрийн жижүүр Хэёон бид 2 элдэв бусын юм хамж ярингаа Хисыний бүлгэмийг бахаа ханатал муулаад ангиа цэвэрлэж дуусаад гарав. Би үнэндээ тийм ч сайн нийгэмшээгүй нэгэн л дээ, тийм ч олон найз байхгүй ангийхантайгаа ч тоож юм ярьдаггүй, бүгд л цаг үргэлж утгагүй юм чальчдаг болохоор таалагддаггүй. Харин ганц надтай олон талаараа адилхан Хэёон гэх хүүхэдтэй нийлээд бараг 2 жил болчихсон. Наад зах нь л гэхэд бид 2уулаа Хисыний бүлгэмд яснаасаа ч дургүй байгаа юм.

Our History  (ДУУССАН)Where stories live. Discover now