Four

187 28 1
                                    

Ам цангаад байна, толгой өвдөөд байна, тархи минь ахиад ямар нэг зүйлийг шаардаад байна...

Арай гэж хүндэрсэн зовхио дээшлүүлэн нүдээ нээхэд шал танихгүй хана тааз ширтсээр сэрэн сандарсаар босоод эргэн тойрноо харвал үнэхээр хэн нэгний гэрт байгаа болтой шал танихгүй газар байлаа. Том цагаан орон дээр ганцаарахнаа сэрсэн учраас аяархан босон ахин өрөөг гүйлгэн харвал илт эрэгтэй хүний өрөө нь мэдэгдэхээр, гэхдээ үнэхээр цэвэрхэн бас нэг тийм ер бусын зөөлөн үнэр үнэртэж байв. Сэмээрхэн явсаар хаалга онгойлгoxoд шууд л өөдөөс ирэх хэн нэгний хатуу цээжийг мөргөн ухархад түүний өнөөх ер бусын, зөөлөн хэрнээ дур булаам үнэр сэнгэнэн хурдхан дээш харвал Ян Жонвон өөдөөс минь хөмсгөө зангидчихсан зогсож байлаа. Хэт гайхсандаа би ч хөмсгөө зангидан духаа барин юм хэлэх гэтэл Жонвон хажуугаар тоосон ч шинжгүй зөрөн яваад угаалгыхаа өрөөнөөс эвхээд давхарлачихсан хэдэн хувцас гаргаж ирэн өөдөөс минь сарвайлаа.

"май, хувцсаа ав" хэмээн гарт минь бариулахад би бүр ч гайхан одоо тэгээд юугаа өмсчихсөн байгаа юм гэж бодон доош харахад бараг гуяны тал шүргэсэн том хар подволкноос өөр юмгүй зогсож байгаагаа сая л харан ичсэндээ хар хурдаараа угаалгын өрөө лүү гүйв. Толгойд минь асар их бодол эргэлдэн өчигдөр юу болсныг санах гэж оролдох үед толгой минь бүр ч аймшигтай өвдөж, бас маш их айж байлаа. Яг яасан болоод би энд Ян Жонвоны өрөөнд, түүний цамцыг өмсчихсөн нүцгэн, хувцсыг минь тэр гаргаж ирж өгдөг юм?

Цамцаа өмсөх гэсэн ч цамц минь нойтон байсан боллхооо аргагүй эрхэнд өмдөө л өмсөн гарч ирэхэд Жонвон яг намайг хүлээж байсан аятай орон дээрээ хаалга руу харчихсан сууж байлаа.

-"юу болсныг надад зүгээр л яриад өгчихөж болохгүй юу Жонвон? Би өчигдөр анх удаа ууж үзсэн болохоор юуу ч санахгүй нь, гэхдээ юу ч хийсэн байсан намайг уучл...."

Жонвон: "чи хувцас руугаа бөөлжчихсөн. Би өөрөө ч уучихсан байсан болохоор гэрт чинь хүргэж өгч чадаагүй юм тэгсэн чи манайд орж ирээд өөрөө бүх хувцсаа тайлж шидээд миний шүүгээнээс наадхаа авч өмсөөд шалан дээр тасарчихсан. Ийм л юм болсон. Наад цамцаа өөртөө үлдээгээрэй"

-" бөөлжсөөн? Бурхан минь би ямар балиар согтдог юмбэ, намайг уучлаарай би ингээд өөрөө явчихъя"

Жонвон: "хэн чамайг яв гэсэн юм?" хэмээн ёжтой нь аргагүй хэлж хаалга руу дөхсөн намайг тэр дороо зогсоход хүргэв.

Our History  (ДУУССАН)Where stories live. Discover now