Six

241 36 6
                                    

Хаана байгаа нь мэдэгдэхгүй хачин харанхуй газар, уг нь нүдээ нээсэн хэрнээ юу ч үл харагдана. Энэ удаа жинхнээсээ юу болоод байгаа нь мэдэгдэхгүй амьсгал минь давхцаж бүтэн амьсгаа ч авч чадахгүй аль хэдийн гар хөлийг минь уячихсан байсан уяануудыг дэмий л оролдон сууж байтал гэнэт хурц гэрэл тусан хаалга онгойход ямар нэг подвол эсвэл кантинер шиг газар байгаагаа харж амжлаа. Хаалга онгойлгон орж ирсэн битүү шивээс сорви болсон том биетэй ах хүрч ирэн хөлний минь хүлээсийг тайлаад босгон чирсээр тэр өрөөнөас гарахад харсан зүйлдээ итгэж өгөлгүй тэр дороо гацаж орхив. Урт хонгил дүүрэн ижилхэн төмөр хаалганууд нөгөө хонгилд нь шорон шиг хаалгатай өрөөнүүд, энд тэнд орилолдож уйлалдсан эмэгтэй хүмүүсийн дуу хадсан хачин аймар газар байлаа. Явж чадахгүй тэнд хэсэг зогсоход өнөөх ах гарны минь уяанаас хайр найргүй татсаар араас түлхэн ахин нэг өрөөнд оруулаад хаячихав. Арай гэж биеэ барин өрөөнд орж ирэхэд цааш хараад хэвтчихсэн нэг охин байх ба чимээгүй явсаар түүний хажууд ирэн харвал Хэёон ухаангуй хэвтэж байх нь тэр. Гарныхаа хүлээсэнд түүртэн сайн хөдөлж чадахгүй байгаа ч чадахаараа түүнийг өргөн өвөр дээрээ тавиад түрүүнээс хойш тэвчиж байсан нулимсаа урсгаж орхилоо. Уйлаад л, яахаа мэдэхгүй уйлаад л.... удалгүй Хэёон сэрэхэд хурдан гэгч нь нулимсаа арчаад түүнийг босгоход Хэёоны нүд нь аймшигтай улаачихсан сайн ярьж ч чадахгүй харваас бие нь тун муу байгаа нь харагдаж байв.

- "Хэёона чи зүгээр үү? Чамд юу тохиолдчихсон юм бэ"

Хэёон: "тиймээ арай дээр, сүүлийн хэдэн өдрөө санаж байгаагаар би маш их тамхи татсанаа л мэдэж байна. Сүүлд......Рикитэй хамт байсан"

- "тэдний талаар яриад ч хэрэггүй, тэр новшнууд биднийг зарчихлаа" хэмээн хоолой зангируулан хэлэхэд Хэёон уулга алдан гайхаад намайг хараад шууд л дагаад уйлчихлаа.
Арай гэж өөд өөдөөсөө хараад сууж байтал хаалга онгойн ахиад хэдэн том биетэй ах нар жижиг тавцан дээр ус тавин орж ирлээ. Бидний өмнө нэг нь суугаад урд тэр тавцангаа тавихад хэдэн ширхэг эм, мөн 2 аяга ус байв. Өнөөх ах бидний зүг үүнийг уу гэж дохиход би толгойгоо сэгсрэн хөдөлж ч зүрхэлсэнгүй.

?: эвээр хэлж байгаа дээр зүгээр л уучих, үүний дараа та нарт хамаагүй дээр санагдах болно

- "уухгүй ээ, чадахгүй" хэмээн шивнэх шахам хэлэхэд өнөөх ах балиар том гараараа шууд л намайг хажуу тийш унатал алгадаж орхилоо. Хэёоны орилох дуутай зэрэгцэн арай гэж өндийхөд аль хэдийн аманд минь цус амтагдаж хацар халуу шатаж байв. Яаж ч чадахгүй үнэхээр их айсандаа аргагүй эрхэнд эмийг нь аван залгилахад шууд л хоолой зуран толгой минь эргэж эхлэв. Миний мэдэхээр тэр эм нилээн өндөр тунтай мансууруулагч байсан юм.

Our History  (ДУУССАН)Where stories live. Discover now