Seven

145 19 2
                                    

"наа 2оо машинд суулга"

Хисын: "шууд миний машинд суулгаарай. Болгоомжтой"
Миний хамгийн сүүлд бүдэг бадагхан харсан зүйл энэ л байв.

Нүд нээгээгүй байгаа ч бие минь аль хэдийн таньчихсан тэр дассан газартаа ухаан ороход би баярлах ёстойгоо, эсвэл гомдох ёстойгоо мэдсэнгүй. Одоо хүртэл нүдэнд минь ус мэдрэгдэж, бие минь ч дагаад өвдөж байлаа. Арай гэж биеэ хөдөлгөн эргэн тойрноо ажиглахад ахиад л Жонвоны өрөө угтав. Доор байх шаахайг углачихаад хөлөө чирсээр 1 давхар луу буухад ямар нэг хурал болоод байна уу гэлтэй бүгд ширээн дээр сүүмийн сууцгааж байгаа харагдав. Намайг бууж ирж байхыг хараад бүгд том нүдлэн сандралдацгааж байх бол Жонвон тэр дороо нааш угз үсрэн миний өөдөөс алхахад нь би гараараа нэг цааш дохьчихоод угаалгын өрөө рүү орох гэтэл түгжээстэй дотор нь хэн нэгэн маш их бөөлжиж байгаа нь сонсогдлоо. Хамгийн түрүүнд Хэёон гэж мэдэн хаалгыг нь угз угз татахад тэр гэнэт чимээгүй болчихов.

Бүгд чимээгүй болон түүнийг чагнахад хэсэг ямар ч дуугүй байж байснаа гэнэт дотор ямар нэг зүйл хагарах чимээ сонсогдон тэнд байгаа бүх хүмүүс сандралдан хаалгыг онгойлгох гэж оролдож эхэллээ. Яагаад ч онгойхгүй байсанд бүгд яахаа мэдэхгүй дэмий л түүнд санаа зовон зогсож байхад Сонхүн хажуунаас гэнэт хаалгыг маш хүчтэй түлхэн арай гэж онгойлгоход бурхан минь тэр дүр зураг. Арай гэж сэрээд дүүнгэтээд явж байсан бие минь тэрийг хараад ахиад л ухаанаа алдаж орхилоо. Тольны хэлтэрхий энд тэнд үсэрч, Хэёон газар ухаангүй хэвтэн түүнийг тойроод шалаар нь дүүрэн цус харагдав. Сонхүн бушуухан түүнийг шүүрч аваад гарахад тэдний араас Сонү Жэюүн нар ч сандралдан гарлаа.

JUNGWON's POV

Сонү: "Хэёон сэрчихлээ" хэмээн гүйж ирэн хэлэхэд Сонхүн тэр дороо босон өрөө лүүгээ гүйв. Чимээгүй, хэсэг чимээгүй, тэднийг гарч ирэхийг хүлээсээр бүгд ажиглан зогсоно. Хаалга саван Хэёон дотроос нилээн бухимдалтай гарч ирэн биднийг хараад зог тусаж,

Хэёон: "аан муусайн новшнууд бүгд энд байцгааж байна уу. Ямар новшоо хийцгээж байгаа юм. Яасан үхэхийг минь нүдээрээ харах гээд ахиад энэ оромжиндоо авчраад хорьчихсон уу"

Сонхүн: "Хэёона тийм биш шдээ, жаахан тайв.."

Хэёон: "битгий хуц. Анхнаасаа мэдэх хэрэгтэй байж, та нар шиг юмнуудад итгээд тэр хөгийн эмийг хэрэглэж байхдаа та нарт л итгээд найз гээд бодчихсон байсан маань одоо намайг ийм болгочихсон юм байна тийм үү. Хараал ид та нарыг хараал идээсэй, нэгэнд чинь ч болтугай хүний үнэр гэж байна уу. Хажуудаа байлгаж хүүхэлдэй шигээ болгочихоод сүүлд нь зүгээр л бараа шиг зарж байдаг та нар юу юм бээ" хэмээн тэр хавиар дүүрэн ухаан мэдрэлгүй орилж байхад хэн ч юу ч гэж чадалгүй дэмий л доош харан зогсоцгоож байв.

Our History  (ДУУССАН)Where stories live. Discover now