Nine

119 15 0
                                    

Аёон: "гэхдээ зүгээр дээ, одоо ахиж уулзах шаардлага гарахгүй байх. Харин, би та нарын үнэнч хэрэглэгч чинь болъё...

-"юу? Юу гэсэн үг юм"

Аёон: "та нартай ахиж харьцахгүй ээ харин үргэлж эм авч байя гэж байна новш минь". Хэлсэн үгийг нь ойлгож ядан толгойгоо барихад Аёон чанга чанга инээд алдан орон дээр минь хэсэг сууж байснаа унтаад өгөв.

Амнаас минь унаж зүрхлэх ширхэг үг алга. Гэмшиж байна, өвдөж байна. Түүний чимээгүй унтаж байгаа төрхийг холоос харан ганц ч болтугай хүрч үзэхийг хүссэндээ гунигтайхан хацар луу гараа явуулахтай зэрэгцэн чимээгүй байдлыг эвдэн утас цочтол дуугарч орхив. Нүдэндээ үлдсэн багахан нулимсыг шувтарчихаад утсаа авбал:

Жэюүн: "Жонвонаа хаана байнааа энд яаралтай асуудал гарчихлаа"

-"юу? Яасан юм"

Жэюүн: "Хисын, Хисын.....ааххх зүгээр л хурдан хүрээд ир гялзаарай" хэмээн амьсгаадаж сандарсан хоолойгоор хэлэн утсаа таслахад нь саяны болсон явдалд ч дасаж амжаагүй байсан зүрх минь ахин нэг дэлсэж ум хумгүй гүйсээр гарлаа.

AYEON's POV

Сүүлд байсан яг тэр газраа дахин нүдээ нээхэд би зүүдлээд сэрж байгаа юм байхдаа гэж бодов. Арай гэж биеэ өргөн өндийхөд өрөө битгий хэл гэр чив чимээгүй хэн ч байхгүй нь мэдэгдэн хажуу тийш нэг харвал орон дээр бас газарт хэдэн ууттай эм байхыг хараад сая юу хийснээ гэнэт санан өөрийн эрхгүй амаа дарлаа. Ухаан санаа минь орж гарч байгаа ч бага сагахан санавал Жонвонд бодож байсан бүхий л зүйлээ нүдрүү нь харж байгаад урсгаснаа санаж байна. Гадагш харвал аль хэдийн харанхуй болчихож. Өрөөнд байсан эмнүүдийг эмхэлэн буцаагаад байсан байранд нь хийгээд өрөөнөөс гарахад үнэхээр хэн ч ирээгүй байв. Цүнхээ шүүрэн аваад байшингаас гаран өөрт байгаа түлхүүрээр цоожилчихоод түлхүүрийг нь хажууд нь тавьж орхиод тэндээс байдаг хурдаараа гаран такси дуудан гэрийхээ зүг явлаа.

Замдаа утсаа нэг шагайн харвал Жонвонаас мэссеж ирсэн байв.

Жонвон:
"Түрүүлээд явсанд уучлаарай яаралтай ажил гарчихлаа. Чиний хэлснээр ахиж амьдралд чинь гарч ирэхгүйг хичээнээ, харин чамд зарах ямар ч эм бидэнд
байхгүй гэдгийг санаарай."

Our History  (ДУУССАН)Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin