Two

207 30 5
                                    

Удаан унтсан бололтой бие чилэн дээрээс нь бугуйг маань ямар нэг зүйл үрж загатнуулсаар нүдээ нээтэл би сохорчихсон юмуу гэлтэй хав харанхуй угтаж авав. Нүдээ ахин хэд хэд цавчиж үзээд гараа хөдөлгөх гэтэл гарыг минь бүдүүн том олсоор уячихсан байгаа нь мэдрэгдэж өөрийн эрхгүй дотор минь салгалан Хэёоны нэрийг дуудан орилов. Толгойд минь хар мянган бодол бодогдож, өчигдөр юу болоод өнгөрснийг санах гэж оролдох тусам толгой минь аймшигтай янгинан өвдсөөр тэнд хэдэн минут орилон сууж байтал хажууханд минь ямар нэг зүйл хөдлөх нь мэдрэгдээд золтой л үнхэлцэг хагарчихсангүй. Дуугаа хураан хажуудхаа чагнавал үнэхээр ямар нэг зүйл тийчигнээд хөдөлж байснаа нэг тийм битүү амыг нь хаачихсан хэрнээ орилох чимээ гарч бүүр ч их айн Хэёоны нэрийг ахин нэг дуудахтай зэрэгцэн гэнэт гэрэл асч удаан харанхуйд байсан нүд минь гэрэлд дасалгүй шууд л аньж орхилоо. Бага багаар нүдээ нээн цавчин дасах гэж оролдох үед хэдэн том2 гуталтай цагаан хувцас битүү масктай 3 хүн орж ирээд зогсчихов. Сая л нэг зүгээр харахтайгаа болж эргэн тойрноо харвал цав цагаан вакум өрөөны буланд бүдүүн төмөрнөөс хүлүүлчихсэн харин нөгөө буланд Хэёон ч бас хүлүүлчихсэн гэхдээ амыг нь скочтчихсон суугаа харагдлаа.
Тэр хүмүүсийн юу хийхийг анхааралтай ажин тэдний зүг харан сууж байтал хоорондоо ямар ннг дохионы хэлээр ярьж байснаа нэг нь дөхөн Хэёоны аманд наасан скочийг хуулав.

Хэёон: та нар хэн юм?

?: мэдэхгүй ээ би тэрний хэн гэдгийг ч мэдэхгүй" хэмээн нэгэн рүүгээ заан шоолонгуй инээлдэв.

Хэёон: юу хүсээд байгаа юм? Биднийг зарах гэж байгаа юмуу эсвэл барьцаалчихсан юмуу, мөнгө хүсээд байгаа юму..

?: дуугүй байлдаа, яршигтай юм. Чи түрүүн ингэж өдөж байгаад амандаа юм наалгасан шүү айн ахиад лай болов

- тэгээд юу хүсээв. Яг яах гэж бид 2ыг энд байлгаад байгаа юм" хэмээн сэтгэл хөдлөлөө чадхаараа нуун ийнхүү асуухад Хэёоны урд байсан залуу нааш харан хэсэг ажиж байснаа урд минь ирж суув.

?: харин л дээ яадаг юм билээ, 2уулаа их хөөрхөн болохоор наад царайг чинь яаж ашиглахаа мэддэггүй ээ" гэж хэлэхтээ зэрэгцэн гар нь хацрыг минь илэв. Аль хэдийн нулимс минь цийлэгнэн үнэхээр их айж байсан болохоор тэрийгээ эд нарт харужлахгүйг хичээн шүдээ зуун байж байтал удалгүй тэд ч өрөөнөөс гарав.

Хэёон: Аёона? Би айгаад байна

- аахх чимээгүй ээ, би ч гэсэн. Эд нар хэн юм болоо бас яах гээд? 2улаа ер нь яаж байгаад эд нарыэ гарт орчихсон юм

Our History  (ДУУССАН)Where stories live. Discover now