9

1.3K 222 30
                                    

Түүний нүд том болохоор ч тэр үү надруу хариу хүлээн ширтэх нь тийм ч тухтай санагдсангүй..

"Ю..юүна л байгаа биздээ?" Гэтэл тэр хананаас хөндийрсөн намайг дахин хүчтэй хананд цохиулан

"Тэгвэл батла л даа?"

Тэр ёжтой нь аргагүй ингэж хэлэхэд нь юу хийхээ мэдэлгүй түүнрүү ширтэн урт гэгч нь амьсгаа аваад
"Би чамд сайн" гэтэл түүний царай хормын дотор л хувьсан надаас холдсоноо

"Дургүй хүрмээр юм" гэсээр халааснаасаа утсаа гаргаж ирэн хэн нэгэнтэй ярьж байгаа бололтой үл таних эмэгтэйн хоолой утасны цаанаас тод гэгч нь сонсогдох нь тэр..

Одоо л санаа минь амран зүрхэн дээрээ гараа тавин хэсэг тэндээ юу хийхээ мэдэлгүй зогсоно.. ойрхон байлаа шүү! Баригдах дөхлөө... Ахх Юүжон минь дээ... Үнэхээр яах ёстой юм болоо?

Хөлөө чирж ядсаар гэртээ орж ирэн буйдан дээрээ тэрийн хэвтэн нүдээ анин орчлонгоос үл ялиг тасрахыг хичээнэ. Юу ч бодолгүй хэвтэх шиг амар амгалан зүйл гэж байхгүй бололтой.. Одоо л бага ч гэсэн өөрийнхөө дүрээр байж болох нь..

Энэ бодлыг минь таслан утасны гэрэл асахтай зэрэгцэн буйдан чичрэх бөгөөд гараа сунгасаар утсаа аван хараад өөрийн эрхгүй инээмсэглэн нүдээ цавчилвал нулимс урсаж байлаа... Хэн нэгний дүрээр амьдрасны шагнал нь энэ бололтой..

Ээж
Сайхан амраарай Юүна! Ээж нь зөндөө их хайртай болохоор инээгээрэй! Санаж байна
Надад зориулагдаагүй хэн нэгэнд зориулагдсан энэ хайрыг хүртэх ёсгүй ч... Одоохондоо Юүна бол би. Хайр гэдэг зүйлийг энэ удаад л хуурамчаар мэдэрчихэе....

"Хөөе! Ким Юүна! Чи үхчихээ юу?"
Гэх дуутай давхцан хаалга хүчтэй нүдэх дуунаар нүдээ арай гэж л нээн гэрэлд дасгах гэж зовно.. Цагруугаа харвал цаг аль хэдийн 10 цаг болчихож..

Сургууль! Гэсээр орноосоо огцом босон дүрэмт хувцасаа эв хавгүй тохчихоод толинд ч өөрийгөө харалгүй гутлаа үл ялиг углан хаалгаа онгойлготол хажуу айлын эгч гартаа сонин барьчихсан надруу айхтар гэгч нь ширтэж байснаа

"Амралтын өдөр хичээлдээ явах гээюу?"
Өө тийм л дээ.. Хэтэрхий их зүйл тохиолдсоноос болж амралтын өдөр ч гэдгийг мартчихаж.

"Юу... үгүй ээ!" Хэмээн эв хавгүй гэгч нь инээн хүзүүгээ барьтал тэр эгч гарт байх сонингоо надруу сунгаснаа

"Юүжон ээж хоёр чинь ирэх болоогүй л байна уу?"

"Сайн мэдэхгүй юм байна" гэтэл тэр цкк гэсээр толгой сэгсрэн
"Юүжон үнэхээр чиний хэлсэн шиг дуугүй хүүхдийн доодох нойтон шүү! Чамайг гөлөг шиг л хаяад ээжийгээ аваад явчихдаг! Тэр хүүхэд лав цаагуураа танхай гэдэгт мөрийцье"

JOKER IVWhere stories live. Discover now