22

1.5K 232 25
                                    

Хичээлийн дундуур Жокерын хонх дугарахад өөрийн эрхгүй л сандлаасаа боссоноо бодит байдлаа санах шиг чимээгүйхэн ширээндээ буцан суутал багш толгой сэгсрэн боол нэртэй бүх хүүхдүүдийг ангиас гаргана.

Шинээр орсоны нэг ашигтай зүйл нь энэ тэнэг утгагүй тоглоом дуустал боол гэх нэрийг авахгүйд бололтой. Эхэндээ энэ бүгд хар дарсан зүүд шиг санагддаг байсан ч дасаад ирэхэд яахав хөгжилтэй л тоглоом шиг!

"Өө мартах дөхөж. Маргааш сургуулийн үдэшлэгтэй! Зиндаа гэдгийг мартах өдөр болохоор бүгд хосоо олчихсон байгаарай" гэсээр ангиас гарахад хүүхдүүд болгон дор бүрнээ шуугилдан багшийн гэнэтийн мэдээнд дасахыг хичээнэ.

Хамтрагч гэнээ? Үдэшлэгт хамтрагч байх ямар ашигтай гэж? Зүгээр л зугаацаж байхад болно биздээ.

Хэра хажууд минь чимээгүй сууж байснаа мөрөн дээр зөөлхөн тогшин

"Хосоо олж чадахгүй бол хэлээрэй! Жуниныг зохицуул гээд хэлчихэе" гэхэд нь хурдан гэгч нь толгой сэгсрэн гараа савчина.. Зүгээр л нэг хамтрагч төдий зүйлд ингэж их төвөг болох чинь утгагүй зүйл баймаарсан. Заримдаа баячуудыг ойлгоно гэдэг Жокерын тоглоомноос илүү хэцүү санагдана.

Хичээл тарах дөхөхөд боол хөзөр сугалсан хүүхдүүдийн гар уруул гээд нүдэнд ил харагдах бүх зүйл нь ямар нэг шархтай болчихсон байх бөгөөд анх удаа л Жокер тоглоом ийм хатуу байхыг харж байгаа нь энэ... Тэд шийтгүүлсэн эсвэл энэ удаагын даалгавар төсөөлж байгаагаас илүү хэцүү байсан бололтой..

"Новш гэж. Өнөөдөр Чанёол ямар новшоо идчихдэг байнаа!"

Боол залуу шархандаа хүрэнгээ ингэж хэлэхэд нь л бүгдийг ойлгох шиг.. Чанёол тэднээр тоглочихсон бололтой! Жокер тоглоомны бас нэг бичигдээгүй дүрэм гэвэл тэдний ааш тэр өдөр ямар байгаагаас шалтгаалж боолуудан амсах зовлонгын хэмжүүр хэмжигддэг байх.

Хичээл тарах хонх дугарахад хүүхдүүд нэг нэгээрээ ангиас гарч явахтай зэрэгцэн утсанд танихгүй дугаараас дуудлага ирэх бөгөөд авах эсэхдээ эргэлзэн эцэст нь ногоон товчыг даран чихэндээ наатал багш!

"Юүжонаа. Манай өрөөнд хичээл дуусаад ороод ир" гэснээ юу ч хэлж амжаагүй байтал утас тасрах бөгөөд би ч санаа алдсаар цүнхэндээ дэвтэр номоо хийн мөрөндөө тохчихоод түүний хэлснээр багшийн өрөөнд орж ирвэл тэр өрөөндөө байсангүй. Гайхалтай!

Хүлээхээс өөр сонголт байхгүй байсан болохоор сандал дээр нь суун хөлөө савчуулан аль болох өөрийгөө уйдаахгүйг хичээж байсан ч багш орж ирэлгүй 20 30минут өнгөрөв.

JOKER IVOù les histoires vivent. Découvrez maintenant