23

1.4K 191 8
                                    

Анхны бүх зүйл хүнд яагаад тэгж чухал байх ёстой гэж? Зүгээр л нэг нэр төдий байж. Юу нь тийм онцгой юм?

"Байна уу?"

Хэн нэгний алдаа мэт, гэр бүлээ гэж бодож байсан хүнийхээ сүүдэр болж амьдрах тийм ч амар зүйл биш. Буцаж ирэхгүй тэр их сэтгэлээ хэрэггүй хүмүүст зарцуулж байснаа хэдий хожуу мэдсэн ч гэлээ.. Одоо ч гэсэн оройтоогүй байх. Новш гэж. Хэдий түүнийг үзэн ядмаар байгаа ч надруу хараасай гэж хүсээд байгаа өөрийгөө яах ёстой вэ?

"Ким Юүжон. Би Жокер болохоор би л ганц дүрэм зохионо гэж мэднэ биздээ?"

Би чимээгүй түүний юу хэлэх гээд байгааг ойлгож ядан сонсож байтал тэр ууртай гэгч нь хоолойгоор

"Надаар оролдоод хэрэггүй гэдгийн мэдэж байгаа биздээ? Хурдан ир" гэснээ үгийг минь ч сонсолгүй утсаа таслах бөгөөд удалгүй түүнээс байршлын мэдээлэл ирэх нь тэр..

Мэдээж тэр Жокер учраас юу хүссэн бүхнээ амархан хийчихнэ. Хэдий түүнээс зугтаасан ч хэзээ нэгэн цагт тэр ямар нэгэн аргаар төлөөсийг минь хэд дахин нугалж өгөх байлгүй. Угаасаа эрх мэдэл хамгийн дээд цэгт байдаг учраас.

Нэг л мэдэхэд түүний надруу явуулсан байршлын гадна ирвэл мэдээж шөнийн цэнгээний газар. Өмнө нь ганцаараа ийм газар орж байгаагүй болохоор үнэхээр эвгүй. Яах учраа олж ядан зогсож байтал буланд байх тамхины цэгээс нэг залуу инээсээр гарч ирэх бөгөөд сайн харвал Бэкхён!

Түүнийг хараад өмнө нь ингэж их баярлана гэж зүүдэлж ч байсангүй.. Харах бүрт хар хөлс цувж дотор муухайрдаг байтал!

"Б...Жокероо"

Гацаж муурсаар арай гэж л түүний харцыг өөр дээрээ таттал Бэкхён үл ялиг жуумалзан тамхиа газар шидэн дээрээс нь гишгэснээ хажууд ирэн мөрнөөс тэврээд

"Битгий дахиж ингэж дуудаарай. Заваан байна" гэснээ хаалга түлхэн онгойлговол хамгаалагчид биднийг угтах бөгөөд тэд Бэкхёныг хармагцаа л толгойгоо доошлуулан түүнд бөхийнө. Бэкхён чимээгүй алхсаар гол төв цэг болох гэрэл гялтагнаж хөгжим хангинах хэсэгт ирснээ гэнэт л хажууд байснаа байхгүй болчих нь тэр! Хэзээ хажуунаас минь алга болсныг ч анзаарсангүй!

Эргэн тойрноо тойруулан харсаар утсаа гаргаж ирэн Чанёолруу залгах гэж байтал нүдний буланд тэр захын буйдан дээр сууж байх бөгөөд түүний хажууд хоёр эмэгтэй суучихсан энгэрийнх нь товчыг тайлчихсан үс, цээжийг нь илбэн түүнээс ямар нэг зүйл хүсээд байгаа мэт харцаараа түүнийг аль хэдийн эзэмдчихсэн байгаа харагдав. Ахх... ийм зүйлд дасах болоогүй бололтой! Хэдий надад хамаагүй ч..

JOKER IVWo Geschichten leben. Entdecke jetzt