10

1.3K 211 32
                                    

Утасны чичрэх дуунаар нүдээ нээвэл нарны гэрэл бага зэрэг цонхны цаанаас бүрсийн харагдана. Нүдээ нээлгүй утсаа аван чихэндээ наавал
"Юүна! Өнөөдөр амралтын өдөр болохоор сайхан амраарай! Хайртай шүү" гэх дуут шуудан байх бөгөөд юу болоод байгааг одоо л ойлгох шиг. Бүгд зүүд байж. Хэдий зүүд байсан ч үнэхээр түгшүүртэй санагдаж байх шив? Зүрхэн дээрээ гараа тавин нүдээ нээвэл өчигдөр орж ирээд буйдан дээр суусан чигтээ унтчихсан байх нь тэр..

Зүүдэнд хүртэл Чанёол үнэхээр намайг тайван байлгахгүй нь бололтой..
"Жокер юмдаа.. зивүүн жокер" гэсээр буйдангаасаа ховхрон угаалгын өрөөндөө орж ирэн өөрийгөө анзаарвал нүдний доор хар туяа татчихсан ч тийм ч муу харагдсангүй...

"Юүжонаа! Ким Юүжон! Юүжонаа" хэмээн өөрийнхөө нэрийг дуудан үл ялиг инээмсэглэсээр усанд орчихоод нойтон үсээ хатаан зогсож байтал утас дугаран харвал Жокерын мэдэгдэл байх бөгөөд

*Яг одоо сургууль дээр цугла* гэсэн байх нь тэр.. За үгүй байлгүйдээ.. өнөөдөр амралтын өдөр биздээ? Хараагүй гээд бодчихоё.. тэгээд л болоо хэмээн утсаа унтраах гэтэл дахин зурвас ирэх бөгөөд

*Ирээгүй сурагчид бүгд үхдэл болно шүү* гэсэн байгаа харагдав. Мэдээж тэдний дэргэд боолууд ямар ч хүчгүй гэдгийг хамгийн сайн ойлгож авсан зүйл болохоор би ганцаараа эсэргүүцээд бүх зүйл бүтнэ гэж байхгүй биздээ?

Хэдхэн минутын дотор амьсгаатсаар сургуулийн талбайд орж ирэн өвдөгөө тулан амьсгаагаа дарсаар хөлсөө арчтал хажуугаар зөрөх гэж байсан охин албаар намайг түлхэн хажуу тийш унагаснаа

"Өө.. хүн байж. Нохой л гэж харсан юмсан" гэсээр амаа даран инээсээр дотогш орж байгаа харагдав.. жинхнээсээ хараагүй болох гэж байгаа юм!

Газраас босон хувцасаа гөвсөөр Жокеруудын заалд орж ирмэгц хаалга хүчтэй хаагдан ихэнх боолууд цуглачихсан бололтой бүгд даалгавараа хүлээн зогсоно..

Энэ үед Жокерууд зааланд орж ирэх бөгөөд тэднийг энгийн хувцастай харах бас л өөр мэдрэмж өгөх хэдий ч эцсийн эцэст тэд бол бүх зүйлийн Оргил гэсэн шиг л холоос хэтэрхий төгс харагдана...

Өчигдөрхөн муудалцсан Жунин Чанёол хоёр аль хэдийн учраа олчихсон бололтой хоорондоо юм ярих бөгөөд Чанёол миний зүг харцаа чиглүүлэхэд нь өөрийн эрхгүй доош ширтэн түүнээс дальдчина. Өчигдөр болсон явдлаас болсон уу эсвэл зүүднээс үү гэдгийг мэдэхгүй ч бидний харц л тулгарвал би дуусна гэдгээ мэдэж байлаа..

JOKER IVWhere stories live. Discover now