12

1.2K 188 5
                                    

"Миний гол хөзөр миний төсөөлж байгаагүй хүн байж шүү?"

Тэр чимээгүйхэн ингэж шивнэснээ намайг хажуудаа байгааг бараг л мартчихсан бололтой урагшаа удаанаар алхаж эхлэв.. Түүнийг дагаж явах эсэхдээ эргэлзэн араас нь ширтэн зогсож байтал тэр гэнэт л нэг зүйл санасан бололтой хуруугаа гозойлгосоор урд минь ирснээ

"Уур минь хүрэх гээд байгаа болохоор уйдааг минь гаргаадах"

Юу? Гэж хэлж амжаагүй байтал тэр уруул дээр гараа тавьснаа толгой сэгсрэн уруулаа жимийснээ

"Боол хүн хэзээ ч эзнийхээ зөвшөөрөлгүй ярьж болдоггүй юм ойлгов уу?"

Хөөх.. үнэхээр л эргэлт буцалтгүй эрүүл бус хүний боол болчихсон бололтой.. Тэдний систем нь мэдээж хүнийг гарцаагүй байдалд оруулж хүссэнээ авдаг болохоор гайхаад байх зүйл алга.

Би чимээгүй гэгч нь толгой дохьтол тэрний санаанд хүрсэн бололтой инээмсэглэн аман дээр байх гараа удаанаар авснаа

"Дагаад яв" гэх хоёрхон үгийг амнаасаа унагаан хурдан гэгч нь алхаж эхлэв. Бурхан минь.. амралтын өдрөө ингэж өнгөрүүлнэ гэж бодоогүй юмсан. Үнэхээр дургүй хүрмээр..

Тэр намайг дагуулж явсаар эцэст нь өмнө нь огт зүглэж байгаагүй газар нүдний өмнө сүндэрлэнэ. Мэдээж энэ газарт над мэт шиг хүмүүс амьдардаггүй нь тодорхой. Тэдний зиндаа мэдээж дээр гэдгийг би бараг л мартах дөхөж.

Чанёолын хөлийн мөрийг даган явсаар түүнийг гэнэт зогсоход нь толгой түүний нурууг цохин тулахад л бид ирэх ёстой газраа ирснээ ойлгоно.

Чанёол надруу нэг муухай харц шидэлснээ утсаар ярьж дуусав уу үгүй юу хаалга онгойн Жокеруудын ахлагч тас хар хослол өмсчихсөн зогсож байх нь тэр.. Хөөх... тэднийг ямар аймшигтай гэдгийг нь мэдэхгүй хүн бол тэднийг хармагцаа л хүсэмжилсэн харц шидлэх нь тодорхой.

"Новш гэж! Чи ч цагаа барихдаа муу юмаа?"

Түүнийг хүйтэн хэдий ч ёжилсон байртай хэлэхэд Чанёол юу ч болоогүй мэт инээснээ түүний мөрөөр тэврэн

"Бооцоо авчир гэсэн хүн нь хэн билээ дээ?"

Бэкхён түүнлүү хачин царай гаргаснаа намайг харан түүний юу гэх гээд байгааг ойлгосон бололтой уруулынхаа буланд инээмсэглэл тодруулан

"Дахиж хоцорвол алчихна шүү" гэсээр цааш ороход нь Чанёол намайг дагаад яв гэсэн шиг толгойгоороо дохин дотогш орж байлаа. Нэг л муу совин татаад байх чинь!

JOKER IVWhere stories live. Discover now