14

1.4K 234 41
                                    

Архины хурц үнэр дээр түүний сүрчигний үнэр нийлэн цаанаа л өвөрмөц донтуулмаар мэдрэмжийг өгнө. Өмнө нь анзаарч байгаагүй бүх зүйлээ одоо л анхааралтай мэдэрч байх шиг байна.

Чанёолын харц үргэлж байдаг шигээсээ тэс өөр байх бөгөөд нүдээ хагас анин хариултыг минь хүлээн зогсох тэр гадаах гудамжны бүдэг гэрэлд бүдэг бадаг харагдана. Гэсэн ч юу гээч? Тэр үнэхээр дур булаам харагдаж байна. Яг одоогын Чанёол.. Энэ харцаараа бүгдийг өмнөө сөхрүүлж чадахаар..

Өөрийн эрхгүй л гар минь түүний хүзүүгээр аялан нөгөө гараараа Чанёолын царайг хуруугаараа мэдэрч байх шиг л түүний өндөр хамар зөөлхөн хацар болон дулаан уруул гээд л..

Тэр үл ялиг инээмсэглэж байгаа нь гарт минь мэдэгдэж байлаа. Энэ мөч яагаад ч юм тайван санагдаж байв. Яагаад гэдгийг мэдэхгүй ч дахиад л тэнэг мэдрэмжүүддээ бууж өгч байх шиг байна.

"Хэрвээ чи Юүна биш байсан бол бүх зүйл өөр байх байсан юмсан"

Тэр ингэж шивнэчихээд гэрлээ асаан саяхан л тайван байсан хүн нэрийг минь дуудмагцаа цаанаа л тухгүй байгаа мэт царай гаргасаар газар унасан хүрмээ дээш авахтай нь зэрэгцэн түүний утас дугарч эхлэв. Мэдээж тэр халаасанд байх утсаа аван чихэндээ наавал зангидаж байсан хөмсөг нь бага багаар алга болон надруу их л сонин харц шидэлснээ ёжтой инээн

"Хөөх хөгжилтэй л юм. Өөрөө араатны аманд орчихсон байж" гэснийхээ дараа аажуухнаар ямар нэг зүйл шивнэн цааш эргэх үедээ надруу нүднийхээ булангаар харснаа

"Новш гэж. Би хэтэрхий согтчихож. Бүх зүйлийг март. Энэ бол тушаал шүү" гэсээр үг хэлэхийн завдалгүй өрөөндөө орон хаалгаа хаах нь тэр. Хөөх.. үнэхээр л хурдан өөрчлөгдөж байх шив?

Хурдан цохилох зүрхэндээрээ гараа тавин юу болсон талаар одоо л нэг юм тунгааж бодох ухаантай болж байх шиг! Яалтчгүй түүний Аура хэтэрхий аюултай юм. Ой санамж оюун ухааныг минь бүрэн устгаж байгаа мэт л! Хэтэрхий аюултай..

Түүний гэрээс гаран цагаа харвал бараг л үүр цайж байв. Хөөх.. маргааш амралтын өдөр гэж бодсон ч үнэндээ хичээлийн эхний өдөр байж. Ганц тохиох амралтын өдрөө ингээд л дуусгачихна гэж төсөөлж ч байсангүй..

"Ким Юүна. Чи хурдан ирэхгүй бол болохгүй нь дээ" гэсээр урт гэгч нь санаа алдан гэртээ орж ирвэл хичээл ороход 2 цаг л үлдэж. Унтаж амжих л юм байна! Энэ бодлыг бодож дуусаагүй байтал сэрүүлэг дугарах шиг л! Хэрвээ нас минь бага зэрэг хөгшин байсан бол аль хэдийн хадан гэртээ залрах байж..

JOKER IVWhere stories live. Discover now