𝓷𝓲𝓷𝓮:

228 41 2
                                    


"Чи ганцаараа амьдардаг юмуу?"

Хансул их л гайхсан харагдана. Манай гэрийг булан тохой бүрт нь очиж ажиглаад л. Үзэж хараад байхаар юм ч уг нь их байхгүй л юм.
Унтлагын өрөө рүү орж болох эсэхээ асуун, ороод уулга алдах нь тэр.
Гэнэт л Сүнёний зургийг цуглуулсан хавтсаа цааш нь хийхээ мартснаа санав.

"Би чамайг Квон Сүнёний араас гүйдэг гэж яг итгээгүй ч .. жинхнээсээ байжээ!"

Би үл ялиг гайхан яагаад тэгж бодсныг нь лавшруулан асуув. Миний бас Сүнёний найзууд л намайг араас нь гүйдэг гэдгийг мэднэ гэж бодсон юм.

"Сургууль даяараа л ярьж байсан шт! Риан Сүнёний араас гүйдэг гээд! Бас Сүнён чамайг нэг нүдээрээ ч тоож хардаггүй гээд!"

Хансул руу үл ялиг худлаа инээвхийлээд хурдан бие даалтаа хийе гээд түүнийг дагуулан өрөөнөөс гарлаа. Дөнгөж саяхан л буцаж араас нь гүйх гэж байхад...

Бие даалтаа хийн, баримтаа цуглуулж дуусаад, янзлан бичиж сууна. Цаг аль хэдийн оройн 18 өнгөрөөд явж өгч байгаа харагдав. Хансул ч тэр би ч тэр хоёулаа өлсөж байгаагаа харцаараа ойлголцон, хайч чулуу даавуудаад ялагдсан нь гоймон авчирхаар тохиров.

"Хансул а! Яг наанаа л сууж байгаарай!! Би гоймон гялс аваад гүйгээд ирнэ!"

Бүх аз маань хаашаа явсныг хэлж мэдэхгүй нь. Юу ч болсон дандаа ялагдаад байгаадаа жоохон дургүй хүрж л байна. Булан тойроод байдаг 24 цагийн дэлгүүр лүү яаран доошоо харан явна.

"Ёоё!"

Хэт доошоо л харж явж байгаад хүн ч юмуу юу ч юм нэг юм мөргөж орхисон минь энэ л дээ. Духаа барьсаар л муухай харан толгойгоо дээшлүүлвэл, байдгаараа гоёчихсон Квон Сүнён яг л анх над руу харж байсан тэр аймар харцаараа над руу харан зогсож байв.

"Сүнён аа! Хаачиж яваа юм?"

".... Чамд хамаагүй!"

Уа, надад одоо ч дургүй хэрэг үү.

"Тийм л байх л даа! Бо-Болгоомжтой яваарай!"

Дотор урагдаж байсан ч байдгаараа өөдөөс нь инээчхээд хажуугаар нь зөрөн булан эргэлээ.
Квон Сүнёний хамаг муухай ааш нь над дээр л гарах юм даа.

Гэсэн ч бууж өгөхгүй дээ, удахгүй хөтлөөд алхах юм чинь!

•be mine•Where stories live. Discover now