𝑡𝑤𝑒𝑙𝑣𝑒:

245 37 2
                                    


Epilogue;;;

Буруутай санагдаад хичээлдээ ч төвлөрч чадахгүй юм байна.

Сүнён ухасхийн ангиасаа гараад хамгийн ойрхон гэх эмийн сан руу яарна. Эмийн сангаас өвчин намдааж болохуйц бүхий л эм, наалтыг хуугаар нь аваад, бас хэдэн витамин авахаа ч мартсангүй.

Буцаад л тэнхээ мэдэн сургуулийн зүг яарах. Хичээл нь эхлэхэд нэлээн хэдэн минутын зайтай байх ч тэр бугуйн цаг руугаа шагайсаар бүр л хурдална.

Ашгүй хичээлдээ ирээгүй байгаа юм шиг байна.

—— гэхдээ энэ яагаад?

"Хансул! Энэ хэний ширээ юм?"

Хансул эргэж харан "аан, наадах чинь Рианийх! "

Хэн нэгэн түрүүлчихэж.

Сүнёнийг тавихаас өмнө Рианий ширээн дээр аль хэдийн өвчин намдаагч наалт эмээр дүүрэн уут тавиастай байх нь тэр. Рианий дуу цуурайтан, Сүнён сандран өнөө өөрийнхөө авчирсан эмтэй ууттайгаа энгэртээ нуун, Хансулыг хүзүүдэн суучхав.

•••

"Энийг наагаад өгдөө"

Гаёноос гуйн угаалгын өрөө оров уу үгүй юу хэлж буй минь. Аран намайг цамцаа дээшлүүлэв үү үгүй юу уулга алдаад сүрхий.

"Хөөе! Яагаад ингэтлээ бэртчихсэн юм? Дахиад хулгайч орж ирсэн юмуу?"

Би толгой сэгсрэн санаандгүй осол байсныг олон дахин давтан хэлэв. Эмнэлэг орох хэрэгтэй гээд л тэр хоёр үглэж гарна. Энэ зэрэгтээ үхчихгүй л байлгүй, тэр хоёрт зүгээр гээд гялс шархны лент ээ наалгууллаа.

"Одоо тамир орно, гялс явъя!"

"Гоё юм бэ, Сүнёний тоглож байгааг харах юмсан"

Тэр хоёр инээлдэн би ч анги руугаа орлоо.
Хичээл орох хонх дуугарсан ч багш байсангүй. Ангийн даргыг гарах гэж байтал багш орж ирэн самбар дээр бие даасан цаг гэчхээд гараад явчихав.
Би ч бөөн баяр болон, шүүгээнээсээ малгайтай цамцаа авч углаад, хүйтэн ус барин заал руу гүйлээ.

'Сүнёний хөлстэй төрхийг харж чадах нь'

Чимээгүйхэн ороод Согмины хажууд чимээгүйхэн  суулаа.

"Багш чинь байгаа юмуу?"

"А! Юу вэ? Гайхлаа шт! Риан уу? Юу хийж яваа юм?"

"Хамаагүй ээ, Сүнён хаана байна—-? Аан тэнд байна!"

Сүнён руу даллавал тэр гайхаж харснаа буцан тоглоод эхлэв. Сүнёнийгоо дэмжин тэр хавиар бөөн л юм болно. Согмин намайг шоолох нь үзэгдэж бүр албаар нөгөө багийг нь дэмжиж ч байх шиг.

"Хөөе! Тэр юун өөр ангийн сурагч вэ? "

Тамирын багш орж ирэн би ч сандраад заалаар нэг хөөцөлдөж гүйлдээд эхлэв. Сүнёний хажуугаар гарахдаа гарт нь нөгөө усаа нэг чихэртэй цуг атгуулаад заалнаас гарлаа.

•••

Рианийг заалнаас хөөгдөөд гарахыг харсан тэдний ангийнхан инээлдэж, толгой сэгсрэнэ. Сүнён гартаа байх ус иштэй чихэр хоёр луу харж байгаад үл ялиг жуумалзах аядав.

Эгдүүтэй ч юмуу...?

•be mine•Where stories live. Discover now