𝓼𝓲𝔁𝓽𝓮𝓮𝓷

194 29 0
                                    


Хичээл тарах хонх дуугарав уу үгүй юу багштай уралдсаар ангиасаа гүйгээд гарлаа. Гэнэт надаас өмнө Гаён Аран хоёр явах ёстойг санан буцаад ангидаа ороод суулаа.
Хансул намайг яагаад байгааг их л сонирхон асууна. Би ч сүртэй хариулт хэлэлгүй яагаад ч юм зүгээр л нүдээ ирмээд хаяв.

"Юутай ч маргааш уулзъя!"
Хансулын гайхсан сандарсан царай нь ёстой хөөрхөн юм.

"Кхм..." Хаалган дээр Сүнён ирчихсэн зогсож байв.

"Хансул дөнгөж сая гараад явчихсан шт!"

"... Хансултай биш чамтай уулзах гэж ирсэн юм!"

Гайхсандаа томорсон нүдээ хэвийн байдалд нь оруулаад Сүнён дээр очвол тэр цугтаа их дэлгүүр явахыг асуулаа. Би ч Аран Гаён хоёр амжуулах гээд Сүнёнийг явуулсныг мэдэж байсан юм.

Сүнёнтой зэрэгцэн явна. Тэр ч би ч аль аль нь юу ч ярилгүй зүгээр л алхана. Гэхдээ дэргэд байгаа төдийд л тайвшрал өгдөг хүн гэж байдаг аа.

'Өдөр бүр шинээр дурлаж байдаг... чи яг юу юм бэ? Намайг өөртөө донтуулчихсан!'

"Нөгөө...?"

"Айн? А-аан, би тэр цаад талын бургерийн газрыг л харж байсан юм... хэхэ—- гэхдээ юу гэж?"

Сүнён руу ширтээд зогсчихсноо ч анзаарсан юмгүй.

"Ямар өнгөнд дуртай юм?"

Өөрийнхөө дуртай өнгийг хэлэх гэж байснаа амаа жимийлээ. Араны талаар асууж байвал яана? Хаягдсан байлаа гээд мартчихсан гэсэн үг биш юм хойно.

Бүх л бүтэн хүнийг яаж мартах вэ дээ

"... ягаан"
Араны дуртай өнгө.

Сүнён толгой дохин ороолт малгай үзэн зогсоно. Араныг ороолтгүй байгааг анзаарсан бололтой.
Гэхдээ яагаад заавал миний төрсөн өдрөөр надтай цуг явж байхдаа—-

Тэр ороолт худалдаж аван, бид их дэлгүүрээс гарлаа. Цугтаа нэг автобусанд орон цуг суух суудал байсан ч сэтгэл нэг л тавгүйрхэн ганц суудал дээр очоод суучхав. Сүнён их л сонин харж байснаа хойшоо яваад өгөв.

Би үргэлжлүүлээд түүнд сэтгэлтэй байх нь зөв юм болов уу. Би түүнийг мартаж чаддаггүй шиг тэр ч Араныг мартаагүй л байх.

"Буухгүй юмуу?"

Гэрийн ойролцоо ирсэн байх нь тэр. Сандраад л бушуу автобуснаас буун Сүнёноос зай барин явна.

Гэтэл Сүнён цүнхнээс татан зогсоолоо.

"Чи яагаад надаас зугтаагаад байгаа юм?"

Гэнэт асуусанд нь гайхан зогсоно. Би түүнийг надтай цуг байгаадаа дургүй байнаа л гэж бодсон.

"Чамд тухгүй байх гээд л.."

"Би зүгээр болохоор цаашдаа надаас битгий зугтаагаарай!"

Би толгой дохин гэрийнхээ хаалгыг нээвэл яг л бодож байснаар Гаён бялуу барьчихсан, Согмин Аран хоёр төрсөн өдрийн дуу дуулан зогсоно.
Лаагаа үлээчхээд Сүнён руу харвал тэр Аран руу харан зогсоно.

Би юу хүлээсэн юм бол...

"За~ бялуу" Гаён хацран дээр бялууны крем наан би ч зөрүүлж наасаар хоорондоо тоглоод л эхлэв.

"Бид хоёр чамд~ чиний дуртай~ хамтлагийн албумыг сетээр нь авчирсан шүү!"

Гаён Аран хоёртой тэврэлдэн цуг албумаа задлахаа амаллаа. Согмин харин юу авахаа мэдэхгүй байсан болохоор үнэртэй ус авсан гэнэ.
Сүнёний ээлж ирвэл тэр надад өнөө сая авсан ягаан өнгийн ороолтоо надад өглөө.

"Гадаа хүйтэрч байхад.. д-дулаахан хувцаслаад яв.. гээд л"

Аранд авсан гэж бодсон тэнэг би. Өөрийгөө шоолонгуй инээчхээд Сүнёний бэлгийг ч мөн авлаа.
Аав ээж дээр очих ёстой болохоор удаан байж чадалгүй яарсаар гэрээсээ гарсан юм.

•be mine•Where stories live. Discover now