𝓽𝔀𝓮𝓷𝓽𝔂 𝓽𝔀𝓸

204 30 2
                                    


"Даарахгүй байна уу? Яагаад энд зогсож байгаа юм?"

Сүнён инээмсэглэн хажууд алхана. Тэр өнөөдөр оройтож тарсан ч би тэсэхгүй хүлээж байсан минь энэ. Юу ярихаа ч мэдэхгүй яагаад ч юм халууцан их л ичингүйрэн алхана. Яахав гэнэтийн сэтгэлээ илчлэлтээс болж өөрийгөө ийм байгааг мэдэх ч би яг одоо үнэхээр жаргалтай байна.

нэг талын хайр биш~

"Хацар чинь улайчихсан- чи даараад байгаа юм биш үү? " Сүнён урд талд минь гарч зогсон ороолтыг минь аваад дахиад чанга гэгчинь ороож өглөө. Өөрөө надаас ч нимгэхэн явж байж надад санаа зовж байгаа нь хайр хүрэм.

Гэхдээ одоо ч миний сэтгэлийг зовоож байгаа асуудал байна. Харин түүнээс асуух эсэхдээ эргэлзэнэ. Дэмий зүйл асуугаад түүнийгээ гомдоогоод явуулчих вий гэсэн айдас дотроос минь идэж байна.

"Нөгөө..." эцэст нь би тэвчихгүй түүнээс асуух гэж буй.

"... үнэхээр бүр үнэхээр... Араныг март-чихсан юмуу? Үнэхээр надад сайн гэж үү?"
Тодруулах нь зүйтэй гэж бодож байна. Өөрийнхөө сэтгэлийг ойлгохгүй зүгээр л намайг өрөвдсөндөө үерхэж өгч байвал яах юм? Тэгээд л нэг өдөр гэнэт 'би чамд сайн биш' гээд л хаяад явбал хэцүү шт.

Сүнён руу нүдний булангаараа хальт харвал тэр үл ялиг инээвхийлэх нь харагдана. Миний асуусан асуултанд эгдүүцээд байгаа юмуу даа? Эсвэл үнэхээр хоёр найз охинтой болох хууль—- за бас! Сүнён тийм хүн биш гэдгийг хэнээс ч илүү мэдэх байж!

"Ммм... чамайг ингэж асууна гэдгийг мэдэж байсан л даа. Би ч байсан асуух л байсан... би чамд ямар муухай ханддаг байлаа даа, тэр бүхэндээ харамсдаг. Чиний намайг гэх сэтгэл хэн хүнээс илүү үнэн бас чин сэтгэлийнх гэдгийг мэдрээд өөрийн эрхгүй л чамайг хайдаг болчихсон байсан. Яахав эхэндээ өөрийгөө чамд дурлачихлаа гэдгээ бас хүлээн зөвшөөрөхгүй л байсан л даа..."
Сүнён ярих явцдаа гарнаас минь хөтлөчихсөн байсныг сая л анзаарав. Түүн рүү харвал тэр миний өмнө нь харж ч байгаагүй тийм хөөрхөн өхөөрдөм харцаар над руу харан надад хайртай гэдгээ тайлбарлана.

"Би чамд итгэж болно биздээ?" Тэр юу ч гэж хариулсан аль хэдийн түүнд 100000% хувь итгэж байгаа юм хойно.

"Мэдээж! Би чамайг гомдоохгүй байх гэж хичээх болноо~ "

Хөтлөсөн гарыг нь зөөлхөн илвэл атгалтаа улам чангалан, өнөөдөр ангидаа болсон зүйлсээ надад ярьж өгөн алхана. Өмнө нь түүнийг ийм яриа гэдгийг үнэхээр мэдээгүй. Найзуудтайгаа ч байхдаа дандаа л төв царайтай сонсож байхыг нь л харж байсан юм.

Өдөр болгон— үгүй ээ цаг тутамд дахиад л дурлах нь хачин.

"Гэрлүү чинь явуулмааргүй байнаа~ би чамд хоол хийж өгөх үү? Манайд кимчи байгаа шт!"

Сүнёнийг гэрлүү нь явуулахгүй гэж байдаг аргаа барж буй минь. Манай гэрийн гадаа ирэн гарыг нь тавилгүй түүнээс учиргүй гуйвал ашгүй толгой дохин манайх руу орлоо.

"Яахав... ганцаараа амьдардаг хүний гэр яаж ч цэвэрхэн байх вэ дээ... тэ? "
Гэхдээ гэрээ цэвэрлээгүй байгаа гэдгээ мартсан байсан юм. Сүнёноос санаа зовон ийш тийш нь тарааж хаясан хувцсаа хумьж аван хоёр тийшээ гүйнэ.

"Чи юу идмээр байна?"

"Ммм... чамайг?"
Сонссон зүйлдээ итгэж ядсаар хажуу тийшээгээ хартал тэр инээд алдана. Энд ингэж их халууцаад байгаа нь би л байна тийм үү?

"За тоглосон юмаа~ чи хийж чаддаг хоолоо л хийгээд өгчих?"

Ad/

•be mine•Where stories live. Discover now