8. loneliness

252 54 10
                                    

Ni-ki's POV

"Ни-Ки, би гарчхаад ирье"

Жэйк ахыг үүднээс хүрмээ авангаа ийн хэлэхэд нь би гайхсаар түүнийг даган коридорт ирэн зогслоо.

"Та үнэхээр явах гэж байгаа юм уу?"

"Тийм ээ, найзуудтайгаа удаан уулзаагүй болохоор боломж гарсан дээр нь очих хэрэгтэй" гэж тэр догдолсон байртай хэлчхээд маскаа зүүн над руу харна.

Уг нь өнөө оройг хамтдаа тоглоом тоглож өнгөрөөнө гэж бодсон ч түүний гэнэтийн төлөвлөгөөд багахан урам хугарчихлаа. Хоёулаа хамгийн эхэнд зураг авалтаа дуусгасан том боломж ингээд л нүдний өмнүүр өнгөрчих шиг хачин санагдсан ч түүнийг олон найзтайгаас гадна тун нийтэч нэгэн гэдгийг нь мэдэх болохоор дэмжихээс өөр аргагүй.

"Хөгжилтэй байгаарай"

"Хүсвэл чи ч гэсэн гарч болно шүү дээ. Дандаа бид нартай хамт байхаар уйдаж байгаа биз дээ? Өөр найзуудтайгаа уулз, эсвэл ганцаархнаа ч хамаагүй хүссэн, сонирхсон зүйлээ хийж бай" хэмээн тэр надад шинэ содон санаа өгөх гэсэндээ инээмсэглэн хэлчхээд яарсаар гэрээс гарахад хаалга хүчтэй хаагдан надаас өөр хүн дормд үлдсэнгүй.

Дахиад л өнөө хоосон мэдрэмж.
Хэдий гишүүдтэйгээ байсаар дасаж, цагийг хамт өнгөрүүлэхэд ямагт зугаатай байдаг ч яг ийм үеүдэд хачин хоосон санагдана. Завгүй өдөр хоногууд, амс хийлгүй уралдах цаг мөчүүд түрхэн намсах мөчид улам л ганцаардмал болж буй өөртэйгээ ийн нүүр тулдаг. Олон хүмүүсээр хүрээлүүлдэг боловч ах нар шиг өөр найз нөхөд, гэр бүлийн гишүүд надтай ойрхон байдаггүй учраас одоо л энэ улс 'гадаад' гэдгийг саналаа. Хэдий тэд миний хоёр дохь гэр бүл боловч энд надад тэднээс өөр хэн ч байхгүй гэдэг нь энэ улсыг нэг л хүйтэн, хөндий мэдрүүлэх шиг.....

Өөр ярилцах хүнгүй, гадагшаа ганцаараа гарах ч эрхгүй, гэр бүлийнхэнтэйгээ ч уулзаж чадахгүй би нөгөө л ганцаардлын тухай бодол, мэдрэмжээсээ зугтахын тулд өөрийгөө сэргээхээр том өрөөний буйдан дээр суун утсаа асаав. Мэдээж фэнүүдээ юу постолж буйг унших нь ямагт сонирхолтой байдаг тул Weverse-рүү орсон ч өнөө л нэг танил мэдрэмж.

Дассан хайрын үгс. Танил хошигнол. Өдөрт хэд хэдээр нь хардаг асуултууд. Хачин гэж гайхмаар хүмүүс. Хайр хүрч хариулт өгчихмөөр ч хүмүүс. Олон төрлийн ертөнцүүд байгаа ч аль нь ч сонирхол татахаа байчхаж. Үүнээс л айдаг юм. Үргэлж хайрлана гэж мөрөөдсөн бүхэн үүрэглэн залхдаг энгийн зүйлс болчих вий гэхээс. Үзэсгэлэнтэйг нь бишрэн хичээсэн мөрөөдөл минь зүгээр нэг дурсамж болчих вий гэхээс эмээдэг. Хорвоо ертөнц надгүйгээр урагшлаад л, харин би хийдэг бүхнээ хийн дадсаар үүнээс өмнөх шиг догдлол, аз жаргалыг мэдрэхээ байчих вий гэж айдаг.

UNKNOWNWhere stories live. Discover now