10. him

210 52 3
                                    

Толинд харлаа. Үсээ аль болох цэвэрхэн харагдуулах гэсэндээ гараараа хурдхан самнаад чихээ нуун утасныхаа тусгалд өөрийнхөө дух болоод нүд хэсгээ л гарган шалгачхаад гэрийнхээ эргэн тойрныг хальт хараад амжлаа. Ямар ч тавилгагүй хов хоосон өрөө боловч Рики зөвхөн арын ханыг л харах боломжтойд баярлаад хурдхан дуудлагыг нь авав.

Хар харагдах түүний камер гэнэт л нээгдэхэд цайвар шаргал үс, бараан малгайтай цамц цухуйна. Тэр камераа тааруулан ойртуулж байгаа бололтой чимээ гарах бөгөөд эцэст нь түүний тал царай надад хангалттай сайн үзэгдэв. Үнэхээр л гүн хар нүдтэй, над руу эгц ширтэх мэт хурц харцтай. Бас нарийн, өтгөн хар хөмсөг нь сормуустай нь ижилсэн нүднийх нь доор байх бүдэг хар мэнгийг улам л тодотгох шиг санагдана.

"Хөөх, бид үнэхээр нэгнээ харж байна"

"Яахав нэгнийхээ нэг, нэг нүдийг бас тал духыг харж байна" гэсэнд тэр инээд алдан, "Тэгвэл дараагийн удаа хамраа, тэгээд нөгөө нүдээ..."

"Хамгийн сүүлд нь эрүүгээ харуулъя" гэж өгүүлбэрийг нь гүйцээсэнд тэр дахиад л инээд алдах нь сонсогдов. Бараг л харагдахгүй байсан уруул нь инээмсэглэх үед нь нумран үзэгдлээ. Тэр цасан цагаан шүднүүдээ яралзуулан мишээдэг юм байна. Үнэхээр л төсөөлснөөс минь ч сэтгэл татам төрхтэй бололтой. Хэдий бүтнээр нь харж чадахгүй ч зөн совингоороо мэдэрч байна. Тэр яг л зан ааш шигээ дэндүү сэтгэл булаам төрхтэй байх.

"Хөөх, чамайг шаргал үстэй байна гэж төсөөлсөн ч үгүй" гэж намайг уулга алдахад тэр инээмсэглэн, "Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч би чамайг нэг тийм тод бор өнгийн үстэй л гэж төсөөлөөд байлаа" гэхэд нь би тас хар өнгийн үсээ санаа зовнин илчхээд хурдхан харцаа буруулав.

Тэр миний тухай юу гэж бодож байгаа бол? Төсөөлснөөс нь хэр муухай харагдаж байгаа бол оо? Арай урам нь хугараад надаас зугтчих юм биш байгаа? гэж бодох төдийд л сандран, нүд бүлтгэнэсээр арай хийн камер луугаа харан нүүрээ бүр л таллан нуулаа.

"Зүгээр байна аа, Миён. Зүгээр харагдаж байна"

Түүний зөөлөн хоолой л дэлгэцээ унтраах гэж байсныг минь болиулчхав. Анх удаа л нэгнээ харж байгаа тул эвгүй санагдаж, бидний хэн хэн нь өмнөх шигээ чөлөөтэй ярьж чадалгүй тулгамдана.

"Чи намайг үнэхээр хөгшин гаж донтон гэж бодоогүй биз дээ?"

"Үгүй ээ, гэхдээ миний бодсоноос арай залуухан юм шиг байна. Чамайг ажилладаг гэхээр хорь дөнгөж гарсан гэж таамагласан ч миний үеийнх бололтой"

UNKNOWNWhere stories live. Discover now