23. Collide

211 45 7
                                    

Урьд урьдынхаас хүйтэн шөнө. Бүрхэг тэнгэр, уйтгартай хотын гудамж, хэн ч үгүй хоосон үдэш. Чимээ аниргүй энэ их уй дээр өвдөлт, гуниг нэмэгдэж бүр ихээр ганцаардах байсандаа гэх бодол буцалсан усаа хоёр аяганд тэнцүүхэн аягалах мөчид бодогдлоо. Хэдий өмнө нь хачин ихээр ганцаардуулдаг байсан өнөөдөр шиг шөнө байлаа ч одоо бол би ганцаардал гэгчээс тэртээ хол зогсож буйгаа мэдэрч байна.

"Оройн хоолоо онгоцонд идчихсэн болохоор их зүйл бэлдээд хэрэггүй дээ" гэж Рикиг санаа зовсон байртай хэлэхэд нь би угаас хоосон хөргөгчөө нээх гэж яарсангүй байсан ганц нунтаг кофегоо бүгдийг нь түүний аяга руу хийн өөрөө сткантай усаа барьсаар надаас хэдхэн алхмын цаана суух Рикигийн урд тавилаа. Рики манайхыг ихэд сонирхон харж байсан ч одоо бол уйдчихсан бололтой зөвхөн намайг тайвнаар ширтэх бөгөөд ичиж сандарсан гэхээс илүү догдолж байгаагаа нуухыг оролдоно.

"Ганцаархнаа амьдардаг болохоор бүх юм ганцхан ширхэг байдаг. Өөртөө ч тийм их зүйл аваад байдаггүй болохоор ойлгоорой" гэсэнд тэр умгар муу өрөөг минь дахин нэг хараад, "Зүгээр дээ, гэхдээ нэг зүйл асуучхаж болох уу?"
Тэр ихэд сонирхсон харагдсан ч сүртэй зүйл асуух гээгүй нь харцаас нь элт тул би ч тайвнаар толгой дохилоо.

"Чи хаана унтдаг юм?"

Түрүүнээс хойш энийг л олох гээд чадаагүй нь тодорхой. Үнэхээр л ганцхан өрөөнд яаж бүгдийг багтаадгийг тэр төсөөлж ч чадахгүй шүү дээ.

"Аан, энэ ширээгээ доошлуулаад тэр үүдний шүүгээнээс гудсаа гаргаж дэвсээд л..."

Уг нь би хэзээ ч энэ гэрээ голж байгаагүй боловч Рикиг орж ирсэн цагаас эхлээд л бүх зүйл нь жижигхэн, бачидмаар санагдаад эхэллээ. Өөрийн дураар хорогдох газаргүй хүйтэнд даарч, халуунд халах ямрыг мэддэг тул ихэд үнэлдэг байсан энэ л өрөө маань гэнэт л багтаж ядамгүй умгар оромж болон хувирчихлаа. Магадгүй одоо хоёулаа байгаа учраас л тэгж санагдаж байгаа байх. Гэсэн ч....дулаахан бас хэзээ ч мэдэрч байгаагүй тийм л тав тух мэдрэгдэж байна.

"Тийм байхнээ, би ч гэсэн дэбют хийхээсээ өмнө Солонгост их жижигхэн өрөө түрээсэлж ганцаараа амьдардаг байсан. Агааржуулагчгүй байсан учраас халуунд бүтэж үхэх шахдаг байж билээ" гэснээ хуучны өдрүүдээ бодож буй бололтой багахан мишээв.

"Тэндээс энэ хүртэл хичээсэн учраас одоо дурсахад сайхан байгаа биз дээ? Хийж бүтээсэн зүйлтэй амьдарч, хүссэн шигээ л хэн ч бишээс хэн нэгэн болох мэдрэмж сайхан байх" гэж хэлчхээд энэ тухай бодохгүй байж чадсангүй.

UNKNOWNWhere stories live. Discover now