15. Mama?

216 49 0
                                    

"Би чамд өмнөх үзлэгийн үеэр хэлсэн дээ, ээж чинь байх хэрэгтэй гэж"

Эмч надад нэг л зүйлээ байн,байн тайлбарласаар залхсан байртай уртаар санаа алдаад нүдээ нухална. Би ч түүний ярих бүхнийг нэгт нэгэнгүй мэддэг тул тэвчээртэй л дуусгахыг нь хүлээв.

"Миён аа, цус сэлбэлт хийхгүй л бол бид цаг алдана. Ээж чинь ч өөрөө зөвшөөрсөн болохоор одоо чи л..."

"Миний ээж биш гээд байхад даа"

"ДНК, цус гээд бүгд яг таг таарч байхад амиа аврахаа бод л доо!"

Чон эмч үнэхээр л аргаа барсан байртай над руу гунигтай харахад нь би бодлоо өөрчлөхгүйгээ мэдэгдэх гэсэндээ багахан толгойгоо сэгсэрлээ. Сар болгон л энд ирж үзүүлээд, яг л өнөө л сонсдог бүхнээ сонсоно. Улам л дордож байна, улам л муу, өөрчлөлт ч байхгүй, цаг бага үлдсэн...амжихгүй...гэх өнөө л үгс. Оронд нь харин ч тэднийг үнэнчээр хандаасай  гэж хүсдэг. Ээжийн чинь өвчин болохоор л чи ч гэсэн ижил шалтгаанаар тарчилж байгаа. Одоо цаашдаа бүр их зовох учраас бид чамайг үхүүлэхгүйн тулд өөр аргагүйд хүрсэн. Чамайг хэзээ ч харж хандаж байгаагүй ээж чинь хагалгааг зөвшөөрсөн учраас одоо чи л гарын үсгээ зурах үлдсэн. Харин хагалгааны зардлыг бүгдийг нь чи өөрөө төлнө шүү гээд чин үнэнийг л сонсчих юм бол сэтгэл ханах юм шиг санагдана.

"Хоолны дуршил муудаж байгаа юу?"

"Хүчлээд сайн идэх гэхээр бөөлжчихдөг болсон"

Намайг тоомжиргүй ийн хэлсэнд тэр энэ удаа илүү өрөвдөж, харамссан байртай удаанаар цоо ширтлээ. Ийм харцыг л үнэн голоосоо үзэн яддаг юмсан. Үнэн байдал хөндлөнгийн хүмүүст яаж харагдаж буйг жинхэнээр нь өөрөө буцаад мэдэрчихдэг учраас дургүй хүрдэг.

"Удахгүй бүр идэж ч чадахаа болино. Цаашлаад ядарч, хөдлөхөд ч хэцүү болно. Бие чинь яг ямар байдлаар вирусны эсрэг хариу үйлдэл өгөх нь ч тодорхой бус. Одоо л шинэ цус сэлбэхгүй бол..."

"Надад зардлыг нь төлөх мөнгө байхгүй. Яаж ч хичээгээд би төлж дйилэхгүй"

"Эхлээд мөнгө биш биеэ бодох хэрэгтэй, Миён. Эрүүл болж л байвал..."

Эмчийг үргэлжлүүлэн үглэсээр байх зуур хаалганы үүдэнд хальтхан цухуйх ээжийг олж харлаа. Тэр намайг нууцхан харж байсан бололтой сандран цааш болж, эмч ч үүнийг анзааран, "Тийм дээ, эхлээд ээжтэйгээ ярилц. Би гарч байя. Та ороод ир дээ" гэсэнд ээж өөртөө итгэлгүйхэн удаанаар алхсаар эмчтэй зөрөн орж ирлээ.

UNKNOWNWhere stories live. Discover now