20. Gone

186 43 9
                                    

Ni-Ki's POV

Тайзан дээр зогсонгоо эргэн тойрноо түр ажиглана. Дараа дараагийн дуучид, хуваарийг зохицуулж, гүйлдэх ажилчид хаа сайгүй яаравчилна. Үзэгчдийн хоосон суудлууд хэдэн мянгаараа эгнэн тавигдаж. Хэдхэн цагийн дараа энэ аниргүй хүйтэн танхим түм буман хүмүүсийн орилоон, дэмжлэгээр дүүрч халуу шатна. Хөгжим чангаар эгшиглэж бид гэрэл, салют, чимэглэлүүдтэй хамтдаа үсэрч дэвхцэн хөгжилдөнө. Мэдрэмж дээд цэгтээ тулж, хөөрөл аажмаар огшсоор дэлбэрэлт болон асаад бага, багаар буцаж унтарна.

Энэ бүхнийг би дэндүү сайн мэднэ шүү дээ. Энэ л танил үе шат, болох бүхнийг ээлж дараатайгаар нь цээжилчхэж. Өмнө нь танил бус доргилтыг хайрладаг байсан ч одоо бол нэгэнт дадал болсон ажлыг хурдан дуусаасай л гэж хүсэж байгаа бололтой. Найруулагч, гэрэлтүүлэгч, зураглаач нар биднийг магтан урам өгч гар барьсаар бэлтгэл дуусна. Шилдэг, тэд сайн, сайжирсан байна гэсэн мэддэг л магтаалууд чихний хажуугаар өнгөрсөөр арын өрөөнд орлоо.

"Хоол идэхгүй юм уу?"

Хисын ах намайг ийн дуудаад дохиход нь би хальтхан толгойгоо сэгсрээд Миён хариу бичсэн эсэхийг дахин нэг шалгалаа. Утсаа ашиглаж эхлээд бараг гурван хоног болсон боловч Миён дахиад над руу зурвас бичээгүйгээс гадна утсаа ч авахаа больсон. Өмнө нь бичсэн зурвас болгоныг нь уншиж, хариу илгээсэн ч гэнэт л үл тоогоод байгаа нь элдвийг бодон эргэлзэхэд хүргээд байлаа.

"Яасан? цуурхлаас болоод сэтгэлээр унаад байгаа юм уу?" гэх ахын хоолой ойртон сонсогдсонд эргээд харлаа. Хисын ах надтай харц тулгарсан даруйдаа бодсон шиг нь зүйл биш болохыг ойлгон, "Тэр зүгээр үү?" хэмээн гайхширсан байртай асууснаа утас руу минь заана.

"Харин л дээ. Олон хоног хүлээж байгаа ч огтхон ч утсаа шалгахгүй юм. Муу юм тохиолдсон бол яана аа?" хэмээн санаа зовж буйгаа аль болох тайвнаар хэлэх гэж хичээсэнд тэр толгойгоо сэгсрэн, "Эсвэл чамд уурлаж, гомдсон юм болов уу?Чи ч бас холбоо барьж чадалгүй удсан болохоор"

"Магадгүй ч гэсэн Миён тиймэрхүү зүйлийн төлөө гомдлоод байхаар төрлийн хүн биш"

"Үнэхээр муу зүйл тохиолдсон бол яаж ийгээд л чамтай холбогдох ёстой биз дээ?"

Миён бол тэгэх л ёстой. Гэхдээ гэнэтийн таагүй зүйл тохиолдлоо гэхэд түүний өмнөөс надад мэдэгдэх нэгэн бий билэв үү? бидний холбоог мэддэг хүмүүс өөр байгаа гэж үү? хэчнээн дотно боллоо ч биднийг холбох гол зүйл нь ердөө л утасны дугаар, дэлгэц байсныг энэ хэдэн хоногт л анзаарлаа. Миёний дугаарыг устгачих л юм бол түүнээс надад үлдэх зүйл байхгүйг, бидний холбоо тэр чигтээ тасарчихна.

UNKNOWNWhere stories live. Discover now