Оршил

174 14 1
                                    

Өндөр шар үст Минги гэх залуу түргэн алхасаар миний өмнө ирээд "Офицероо чамайг хурандаа дуудуулж байна." гэж хэлээд зангиагаа янзалж цааш алхалаа.

Хурандаагийн өрөөнд орвол тэр надад шинэ даалгавар өгөх гэж байгаа аятай ширээн дээр буй олон бичиг баримт руу заагаад "Материалуудтай танилц" гэж хэлээд тамхиа асаан зуугаад "Энэ удаагийн даалгаварт чи ганцаараа оролцоно, чи болон зөвхөн бид хоёрын дунд энэ яриа яригдаж байгааг санах хэрэгтэй,  бусад албан хаагчдад энэ удаагийн даалгаврын талаар юу ч дурдах ёсгүй" гэж хэлээд миний нүд рүү эгцэлж хараад эх орноосоо урввал сумны дарь толгойд минь зоогдох болно гэдгийг гараараа дүрсэлж үзүүлэв.

Сан чичирхийлсэн хоолойгоор "Хэрвээ би татгалзвал?"

Хурандаа тамхиа шууд л хугалан унтраагаад "Бид чамд итгэдэг залуу минь, чамаас өөр энэ ажиллагаанд тохирох хүн байхгүй"

Сан хоолойгоо засан "Зээлийн асуудлыг минь зөвшөөрч өгвөл энэ ажиллагаанд оролцох болно нөхөр хурандаа"

Хурандаа шүдээ зуун "Нөхөр Чүэ чи ямар цэцэрлэгт байна уу?, Чи цагдаагийн ерөнхий газарт байна"

Сан бөхийн "Өршөөгөөрэй нөхөр хурандаа"

Энэ ажиллагаанд оролцох үеээр чиний бүх мэдээллийг архиваас устгуулах болно. Чүэ Сан гэдэг хүний талаар ямар ч мундаг хүн байгаад мэдэхгүй. Чи тэдэнд албан хаагч гэдгээ мэдэгдэж болохгүй. Бидэнд нууцаар мэдээлэл дамжуулж байхад л болно. Хэрвээ чи амь үрэгдвэл бид танай гэр бүлийг хамгаална гэдгээ амлаж байна. Энэ гэрээнд гарын үсэг зурсанаар "Чи офицер Чүэ Сан биш энгийн намтартай Чүэ Сан болж хувирах болно".

Хурандаа: Чи зөвшөөрч байна уу?

Сан : Тийм ээ эрхэмээ.

Шинэхэн бичвэр эхлэх гэж байгаа дэмжээд өгөөрэй 😘

WOOSANWhere stories live. Discover now