《 3 》

50 8 2
                                    

Харанхуй гудамжинд хэн нэгэн хогийн сав өшиглөж чангаар хашгирна.

Эргэн тойронд нь амьд амьтны дуу ч сонстсонгүй.

Сан чангаар хашгирсаар хоолой нь бага зэрэг сөөсөн байх бөгөөд уурандаа багтарч ядна.

- Намайг яаж ингэж дорд үзэж чадаж байна. Гаж донтон руу намайг явуулна гэнээ. Хөх инээд хүрчихлээ. Чи л чадна гэж? Яаж намайг үл тоомсорлож чадаж байна.

-Хараал идсэн ажил!
-Зөвшөөрдөггүй байж!
-Новш гэж!

Сан хараал урсгасаар өөрийгөө арай гэж тайвшруулаад гүн нойронд авталаа.

Сэрүүлэг дуугарсан ч унтраачихаад залуу хөнжилдөө бүгэн хэвтэлээ.

Удалгүй утас нь хангинаж эхлэх үед хөмсөгөө зангидан утсаа аван "Wtf? Унтмаар байна , Битгий залгаад бай!" гэж хэлтэл утасны цаанаас инээх дуу сонстов.

Сан гайхшран "Хэн бэ?" гэж асуутал зөөлөн хоолойгоор "Яасан унтаахай юм бэ?" гэх сонстох үед Сан хоолойгоо засан "Жон Үён мөн үү?" Гэж асуутал нөгөө залуу ахиад инээд алдан "Тиймээ Жон Үён байна , Бид хэд зугаацахаар явхаар болчихоод , манай найз чамайг цуг аваад яваач гэж гуйгаад байна, цуг явна биздээ залуу? гэв.

Сан хэсэг тээнэглэзэж байгаад "Тэгье , Гэхдээ та хэд намайг ирээд аваарай" гэж хэлэхэд нөгөө залуу "Хаягаа явуулчих" гэж хэлээд утсаа таслав.

-Новшнууд чинь яасан эрт сэрдэг юм?
-Хараал идсэн ажил!

Хаягаа газрын гэрчилгээнээс харан залгасан дугаар руу явуулаад дээш харан хэвтэлээ.

Хар тамхины зах зээлийг атгаад байгаа мафын толгойлогчын бага хүү гээд байгаа шүү. Байгаа байдал нь арван жилийн сурагч шиг л нэгэн. Яаж ийм хүүхдийг мөрдөж мэдээлэл дамжуулахав дээ. Тэр гаднаа харагдаж байгаа шигээ сайн хүн бол биш л байх. Мафынханд сэтгэл гэж байхгүй.

Цагийн дараа чанга хөгжим дуулдаж машины сигнал сонстож эхлэв.

-Ийм хурдан олоод ирсэн юм байх даа?. Би олох гэж хэдэн цаг ноцолдож байж арай гэж олсон шүү дээ. Аргагүй л шилдэг нь юмаа.

Хүрмээ мөрөндөө тохон гарвал Үён болон түүний найзууд машины цонхоор толгойгоо гаргачихсан "Хурдлаачээ нойрмог ханхүү минь" гэж хашгирцгаах бол Үён урагш харан урд суудалд сууж байлаа.

WOOSANWhere stories live. Discover now