《 4 》

38 9 0
                                    

Сан аймшигтай их чимээ гаргаж Ёсаныг орноос тийрэн унагаав.

Ёсан ёолон босож ирэх бөгөөд толгойгоо барин "Тархи хөдлөчихлөө бараг" гэж хэлэх зуур Үён болон Хунжүн нар мөн орж ирэв.

Ёсан Үёны цээжинд наалдан тэврээд тархи хөдөлчихсөн бололтой гэж хэлээд түүнд эрхлэх шахам наалдана.

Хунжүн: Хамт унтсан залуугаа ингэж байгаа юм уу? Чүэ Сан.

-Хөөе залуусаа та нар буруу ойлгоод байна. Бид яагаачгүй . Чи хэлэлдээ Кан Ёсан.

Ёсан: Энэ ёстой тэнэг бүдүүлэг амьтан. Яаж хүн өшиглөдөг байна. Ёооё толгой өвдөөд байна.

Үён найзыгаа мөрөөр нь тэврэн өрөөнөөс гарлаа.

Үён: Та хоёр унтчихаа юу?
Хунжүн: Хурдан юмаа. Тэр ажилдаа сайн юм байна уу?
Ёсан: Зүгээр л хажууд нь хараад хэвтэж байгаад унтчихсан. Юу ч болоогүй.
Үён: Тэрэнд харах юм байдаг юм уу?
Ёсан: Байгаа болоод л би харж байгаа гэж ичимгүйрэн хариулав.
Үён: Бие чинь гайгүй юу?
Ёсан: Зүгээрээ түүний хажууд л жоохон маягламаар байсан юм.
Үён: Утгагүй юм.
Ёсан: Тэр намайг сонирхохгүй байгаад байна. Яаж өөрийн болгох уу?
Хунжүн: Виагра өгчих. Тэгээд өрөөнд нь орчих. Халуухан байх болно.
Ёсан: Үгүй ээ. Би тэрнээр заавал өөрийгөө хайрлуулмаар байна.
Үён: Өөр хүн хайсан нь дээр байх даа. Та хоёр огтхон ч бүтэх хүмүүс биш.

Үён: Ажлаас байнга залгаад байх юм. Хэдүүлээ хэд хоноод буцах уу? даа.

Бидэнд бол хэзээ буцах бол огтхон ч хамаагүй ээ. Буцъя гэвэл шууд л буцна.

◇◇◇

Сан хүйтэн шүршүүрт орно. Өчигдөр шөний талаар санах гэж оролдов.

Би тэр залуутай тэгсэн байх учиргүй. Би стрэйт хүн шүү дээ. Согтуу байсан ч тийм үйлдэл гаргахгүй.

Хот руу очвол энэ ажиллагаанаас  гарахыг л хамгийн их хүсэж байна.

Сан байшингаас гарч залуусын байх газарт очвол Үён утсаар ярьж зогссоор л байлаа.

Сан Үёны яриаг анхааралтай сонсож байх бөгөөд найзуудынх нь хажууд хөгжилтэй байгаа мэт жүжиглэв.

Үён утсаа салгачихаад найзуудынхаа зүг харвал Чүэ Сан инээд алдчихсан сууж байлаа. Үён хэсэг гайхаад тэдний хажууд очин суув.

Сан их л хөгжилтэй зүйлс ярих бол Үён болон найзууд нь түүнийг хэзээ ийм байсан юм бол гэж бодоцгоов.

WOOSANWhere stories live. Discover now