《 2 》

58 9 0
                                    

Ийм өдрийн дараа бороо хувингаар цутган орох хэвийн үзэгдэл мэт.

Гэртээ очихыг хүсэхгүй байвч очихгүй бол тагнуул гэх нэр зүүх учраас очихгүй л бол болохгүй.

Тэр том барилга дотор чиний хамгийн их үзэн яддаг ах чинь байсан ч чи очих ёстой.

Зочны өрөөний хажуугаар алхах үед Үёны хойноос ахынх нь цээлхэн хоолой сонстож "Царай чинь яагаа вэ?" дүү минь гэх санаа зовсон аястай хоолойгоор хэлээд Жонгүг ойртон ирээд дүүгийнхээ хацарт нь хүрлээ. 

Жонгүг: Шалбарчихаж бас л гар зөрүүлээ юу?

Үён: Хальтраад уначихсан юм. Таньд хамаагүй.

Жонгүг: Чи хальтраад унаад ийм болох хүн мөн үү?

Үён ярвайгаад Жонгүгийг тоолгүй гол танхимаар чигээрээ яван булан эргэх үед Жонгүг дээш нэг гараа өргөхөд хэн нэгэн хүн Жонгүгийн хойно ирэн бөхийн зогсов. "Түүний өнөөдөр юу хийсэн талаар олж мэд" гэж тушаав.

"Би худлаа хэлсэн хүнийг андахгүй сайн мэднэ ,  Дүү минь намайг хуурах гээд хэрэггүй"

▪︎▪︎▪︎

Маргааш өглөө нь Үён бие хамгаалагч нартайгаа хамт хэн нэгнийд урилгагүй зочлов.

Үён үүдээр орон "бид ирлээ,  хэрэглэсэн бол төлөх хэрэгтэй биз дээ ажушши"

Гэрийн эзэн тэднээс зугтаах гэж оролдох бөгөөд бие хамгаалагчид төвөггүйхэн барьж аваад Үёны өмнө өвдөг сөгдүүлэн суулгав.

Үён "Алив залуусаа ажлаа эхэл" гэж тушаачихаад буйдан дээр тухлан суув.

Хамгаалагчид тэр хөгшин эрийг зай завсаргүй зодож эхлэв.

Үён "Танай эдлэн чинь давгүй том юм аа. Чиний өгөх өрийг чинь хүүтэй нь хамт төлж барах л байх" гэж хэлээд түүнийг сүрдүүлж эхлэв. 

- Би өрийг чинь заавал төлнөө. Харин эдлэнг минь надад үлдээгээч дээ.
Надад ганцхан сарын л хугацаа өгчих. Би энэ хугацаанд хүүтэй нь хамт бүгдийг нь төлж барагдуулах болно. Амлъя гэж Үёны хөлөнд наалдав.

Үён харин бөгжөө оролдон суухдаа "Чамд ганцхан өдөр л өгье. Хэрвээ чи миний мөнгийг өгч чадахгүй бол эдлэн чинь минийх гэсэн үг шүү.

Ийнхүү хэлчихээд тэр хөгшин эрийг өшиглөөд тэндээс залуусаа дагуулан гарлаа.

▪︎▪︎▪︎

Энэ үед Жонгүг ширээн дээр байх хавтастай бичиг баримтыг аван нээж үзвэл Үёны өчигдөр оройн зодооны талаар зураг нотлох баримтууд байлаа.

WOOSANDonde viven las historias. Descúbrelo ahora