《 6 》

46 6 2
                                    

Хэсэг залуус Саны гэрт зочилж ирлээ.

Үён: Бяцхан оромж шиг л харагдаж байна.

Хунжүн: Тэр яаж ийм жижигхэн байшинд амьдардаг байна. Орж ирэхэд л бачимдаж байна.

Ёсан: Сание хаана байгаа юм бэ?

Үён эргэн тойрноо ажиглаж хараад хөмсөгөө зангидав. Хаалга нээвэл Сан орон дээрээ ногоорон унтаж байлаа.

Хунжүн: Энэ үнэрийг ээ?

Ёсан хажууд нь үсэрч хэвтээд ойртох гэтэл  "Ёсаныг шууд л хөмөрч шидээд газарт унагав"

Ёсан ёолсоор нуруугаа барин босох бол Үён ёжлон "Toxic Relationship" гэж та хоёрыг хэлдэг байх даа.

Сан тэднийг хараад хүүхэн хараа нь томрон маш их гайхсан харагдав.

Үён: Танайд зочилхоор иртэл чи ногоороод унтаж байх гэж дээ? Харахад найз охингүй л юм шиг байна. Хог новшоо цэвэрлээч.

Сан шүдээ зуун орноосоо босон "Хэн та нарыг дуудсан юм? Урьж байж л хүмүүс нэгнийдээ ирдэгийг мэдэхгүй юу?Урилгагүй зочин хүлээж авахгүй"

Үён: Энийг ингэхийг мэдсэн байхгүй юу? Алив явцгаая.

Ёсан: Чи яасан муухай ханддаг юм бэ? Чамайг гээд ирж байгаа найзуудыгаа ингэж болж байгаа юм уу?

Сан: Хэн миний найзууд гэж?

Үён хаалга саван гэрээс нь түрүүлж гарлаа. Хойноос нь Хунжүн гарав.

Ёсан: Бид хэд чиний найз л гэж бодож байсан юм сан. Бид явах гэж байна. Чи цуг явах уу?

Сан: Та нартай явсанаас унтсан нь дээр.

Ёсан: Өөрөө л мэддээ. Явлаа bye.

Залуус клубт дарс шимэн сууж байх бөгөөд их л жаргалтай харагдацгаав. Сан тэдний хойноос очсон байх бөгөөд тэдний зүг байнга харц шидээстэй.

Хунжүн: Нөгөөх чинь ирчихэж хардаа
Үён: Хэн
Хунжүн: Ёсаны хайрт
Үён:  Би түүнийг хармааргүй байна.
Хунжүн: Би хөөлгөчих үү?
Үён: Ёсан гомдоллох байх. Тэгэх хэрэггүй.
Хунжүн: Ёсан бараг түүнийг идэж байна.
Үён: Худлаа стрэйт царайлах юм аа.
Хунжүн: Надад бас тэгж санагдсан.
Үён: Би түүнээр тогломоор байна.

Сан Ёсанаас арай гэж мултарч талбайн төв хэсэг рүү очих бол масктай залуу урд нь зангиа хазлан зогсож байлаа.

Сан руу ойртон ирэн нүдийг нь боож орхилоо. Залуугийн хажуугаар гэрэл анивчиж байгаа ч гэнэт л халуун амьсгал хүзүүнд нь үнсэлт мэдрэгдэхэд бүжгийн ая солигдож халуухан аяз эгшиглэх бөгөөд гэрэл унтрав.

WOOSANWhere stories live. Discover now