《 5 》

37 8 2
                                    

Согтсон Үёныг өргөөд оронд оруулан хэвтүүлэхдээ халааснаас нь мэдэгдэлгүй утсыг нь аван файл суулгалаа.

Сан: Уучлаарай залуу минь. Чиний хийж буй зүйл ч буруу , Миний хийж буй зүйл ч буруу. Гэхдээ надад үүнээс өөр сонголт алга.

Буцаад утсыг нь халаасанд нь хийн өрөөнөөс гарлаа.

Маргааш нь өөрийн гэртээ ирэн орон дээрээ өнхөрч уналаа. Хэд хоног тасралтгүй уусан болохоор бие ч эвгүй байх бөгөөд гал тогооны шүүгээгээ нээвэл гоймон өрөөстэй байлаа.

Ядаж гоймонтой байгаа нь аз шүү гэж бодоод гоймон чанаад идэх зуур зурагт үзвэл "Их хэмжээний хар тамхи тээвэрлэх гэж байсан хэсэг бүлэг этгээдийг баривчилсан" гэх мэдээ гарч байв.

Сан: Тэд ч хурдан ажиллах юм аа.

•••

Жон ноён Үёныг орж ирэхэд л цохиод унагаав.

Үён эрүүгээ барин босож ирэх бол Жонгүг бахдалтай нь аргагүй түүнийг зодуулахыг харж зогсоно.

Жонгүг дүүгээ өмөөрсөн царайлж "Анхаарал сэрэмж дутсан байна. Эцэг минь ганц удаа өршөөнө биз дээ. Миний дүү арай л томоожоогүй юм шиг санагдахгүй байна уу эцэг минь. Дараачийн ажиллагаанд түүнийг оролцуулах хэрэггүй. Би бүгдийг зохицуулах болно.

Үён: Анхаарал сэрэмж дутсанд уучлаарай эцэг минь. Гэхдээ дараачийн үйл ажиллагааг би сайн хийнэ ээ. Амлая. Та надад ахин нэг боломж өгөөч эцэг минь.

Жон ноён хэсэг тээнэглэзэж байгаад " Үён чамд би нэг удаа боломж олгоё. Хэрвээ энэ боломжийг алдвал чиний хийх ажлыг ах чинь хийж гүйцэтгэх болно. Анхаарал сэрэмжтэй ажил. Өөрсдийнхөө мөнгийг төрд алдмааргүй л байна шүү. "

Жонгүг шүдээ зуун хуурамчаар инээмсэглэн "Ойлголоо эцэг минь" гэж хэлээд өрөөнөөс гарав.

Жон ноён хоолойгоо засан "Чиний талын хүмүүс дунд урвагч байна. Түүнийг олж устга."

Үён: "Заавал олж өөрийн гараар устгах болно оо."

Жон ноён: Чиний гаргасан багахан алдаанд ах чинь ямар их хожил авахыг мэдэж байна уу?  Би чамд итгэдэг. Харин ахад чинь итгэдэггүй. Тэр цагах тулвал бүгдийг худалдаж чадах хүн. Чи цорын ганц миний өв залгамжлагч гэдгээ үргэлж санаж явах хэрэгтэй. Одоо ойлгосон бол ажилдаа гар ахиж бидний хөрөнгийг төр авах ёсгүй шүү.

WOOSANWhere stories live. Discover now