《 1 》

81 12 0
                                    

Залуусаа ууцгаа л даа. Нэрэлхэх хэрэггүй. Жон овогтоны хөрөнгө хэмжээлшгүй гэдгийг мартаа юу?

- Манай Жон бага эзэн сайхан сэтгэлтэй хүн шүү.

Үён жуумалзан уруулаа хазлан "Царайлаг гэдгийг мартчих шиг боллоо" гэж инээд алдах зуур хаалга томоор нээгдэж түүний ах болох Жон Жонгүг орж ирэв.

Үён хатуу виски хундагалаад ах руугаа сарвайхад Жонгүг түүний гарыг нь хүчтэй түлхэхэд хундагатай виски газарт унаж хагарав.

Үён шүдээ зуугаад "Хайран юм. Аавын үнэтэй цуглуулганы виски байсан юм сан." гэж хэлэх бөгөөд их л харамссан аятай хоолойгоор ах руугаа хэлэв.

Жонгүг их л уурсан Үёныг заамдан аваад "Хэн чамайг аавын цуглуулганд хүссэнээрээ хүр гэсэн юм! Худлаа харамссан дүр эсгэхээ больж үз!"

- Тэгвэл гадагшаа гараад найзуудтайгаа үргэлжлүүлж болох уу? ах минь , Манайд найзууд маань эвгүй байх шиг байна.

Жонгүг хөмсөгөө бага зэрэг өргөөд "Манайд ганц тэнэг новш байхад л болно , олныг хармааргүй байна" гэж хэлээд гараа цээжиндээ аваад эрүүгээ дээш өргөв.

Үён ах руугаа заналтайн аргагүй харж байгаад босохдоо ширээн дээр байсан хундагатай вискиг аван ахынхаа нүүр рүү цацаад "Надад мөнгө хангалттай байгаа Жон Жонгүг" гэж түүний цээж рүү хуруугаараа түлхээд "Тэр эцгийнхээ бөгсийг очиж долоо ах гуай" гэж хэлээд мөрлөөд гарав.

Жонгүг уурласандаа гараа чанга атгаж гарныхан судас тодорч бачууран зогсохоос өөр юу ч хийж чадсангүй.

- Бага эзэнтээн таныг Ким Тэхён ноён хүлээж байна.

Жонгүг: Удахгүй очлоо. Явж бай.

- Ойлголоо эзэнтээн.

Хэн нь ялахаа үзье Үён. Бардам зангаар чинь гутлаа арчих болно. Түр хүлээчих.

▪︎▪︎▪︎

Хараал идсэн Жон Жонгүг өөрийгөө энэ бүлэглэлийн эзэн гэж төсөөлсөн амьтан байх юм аа. Аав нүүр өгөхөөр бүр хөөрчихөж. Ийм болохоор тэжээвэр гөлгөнд яс зуулгаж болдоггүй юм шүү дээ.

Ёсан: Тайвшир анд минь. Түүнийг бид эвгүй байдалд оруулаад гарсан шүү дээ. Түүний яаж улайж байхыг харсан уу?

Хунжүн: Туулайн нүд нь бүр бүлтрэх гэж байсан. Хөөрхий нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн мөртөлөө тэвчээд зогсоод байсан.

WOOSANWhere stories live. Discover now