01

1.2K 116 11
                                    






"Сүёон аа?" Хэмээх хоолойгоор нүдээ нээн цаг хартал 12цагийг зааж байх нь тэр. Год хийн дээш босон өрөөгөө эргүүлж тойруулж харав

Түүнийг явснаас хойш өрөө минь бүхэлдээ хүйт даах болсон бололтой. Ганцаардаж бас шаналж байна

Үсээ дээшээ шуун доош буухад ээж Кимчи бэлдэж байгаа бололтой суух агаад намайг олж хараад муухай харах нь тэр. Аргагүй л дээ

Гэрлэлтээ батлуулах гэж байсан өдөр аль хэзээний 6жилийн өмнө хүнтэй гэрэлчихсэн байна гэж гарч ирсэн юм чинь. Миний л тэнэг байгаагаас үүдсэн зүйл учраас нөхрөө ч тэр, ээжийгээ ч тэр энэ бүгдийг шийдчихээд аргадах бодолтой байна

Эхлээд Ким Тэхёнг олж уулзаад бүхнийг нэг тийш нь болгох хэрэгтэй

"Юугаа ширтээд байгаа юм?"

Ээжийн хоолойгоор савхаа гартаа атгахад тэр хүндээр амьсгаагаа гарган 
"6жилийн өмнө гэрлэлтээ батлуулах хэмжээний юу болсон юм?" Хэмээхэд би тэр үеийн учир явдлыг тухтай сууж байгаад тайлбарласан нь дээр гэж бодоод дээш босов

"Пранц руу томилолтоор явахаар болсон! Ирэхдээ Мингюү-г дагуулаад ирэх учраас та битгий санаагаа зовоодоо!"

Ачаагаа баглан шууд нислэг хийж очих болсон тул оройн 12цаг хүртэл хамаг зүйлээ бэлдэхээр болон гэрээсээ гарав. Магадгүй тэр ч бас намайг л хүлээж байгаа байх

Яаж өдий 25хүрсэн залуу хайртай хүнгүй байна гэж? Эр хүн юм чинь найз охин, харьцдаг охинтой ч юм уу байж мэдэх л юм. Учир нь өчигдөрхөн нойр хоолгүй судалсны хувьд Пранцад ажилж амьдардаг их том Компианы өв залгамжлагч гэдгийг нь олж мэдсэн юм

Үүнийг эртхэн мэдэж шийдсэн бол нөхрөө ч тэр ээжийгээ ч тэр гомдоохгүй байсан юм

Пранцад газардахад бараг л  Пранцын цагаар өглөөний 5цагт буусан учир нойрондоо дийлдэгдэн буудал орон нойр авчихаад цааш явахаар шийдэв

Үе үехэн томилолтоор ирдэг байсан ч үргэлж Компианы мөнгөөр ирж очихоо шийддэг байсан юм. Энэ удаагийнх зардал ч их эрч хүч ч үнэхээр их барах бололтой

Үе үехэн ирэхдээ ордог Кофе шофоосоо кофе болон талх аваад гарлаа замдаа идэхэд яг тохирно

Хаягыг нь нүд салгалгүй харсаар гэрийг нь олчоод уулга алдах нь тэр хэтэрхий тансаг юм? Хэмээн бодож байтал хашаанд байх нэгэн эгч надруу аймшигтайгаар харан зогсож байх нь тэр. Үс нь яагаад ч юм сэгсийж харц нь яг л хулгайч харж байгаа юм шиг харах аж

𝐅𝐚𝐤𝐞 𝐡𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Where stories live. Discover now