07

847 107 18
                                    

————

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






————

Согтчихсон Южиныг авч явахдаа машины цонхруу харан үл мэдэг бодлогширон суув. Мингюүгийн гаргаж буй ааш яг л өөр хүн шиг санагдаж байна

Тэр огт надад ингэж аашлах хүн биш

Түүнчлэн өсгийт минь холгож сая Южиныг тэр газраас авч гарах гэж үнэхээр их зүдэрсэн. Нэг мэдсэн чинь л Южин согтчихсон хэвтэж байсан

Тэхён харвал үнэхээр их уурлах юмшиг санагдаж байна. Хариуцлага байхгүй

Гэрийнхээ өмнө ирэн Южиныг машинаас авч гаран тооцоогоо хийчихээд эргээд хартал Тэхён халаасандаа гараа хийичхсэн зогсож байх нь тэр

Хүрч ирэн Южиныг тэвэрч аваад түрүүлэн ороход би санаа алдан холгосон гутлаа тайлан араас нь явна

Яг хаалгаар орох гэтэл Тэхён Южиныг оруулсан бололтой хүрч ирэн хоёр гардээрээ өргөөд авах нь тэр

"Би.. зүгээрээ?" Хэмээн гацан байж хэлэхэд тэр газар байх өсгийтийг минь ч марталгүй гартаа атган оров
Хүзүүгээр нь гараа оруулан хальтхан царайг нь харчихаад харцаа буулгав

"Өнөөдөр хэр байсан?" Хэмээн гэнэт асуулт ирэхэд би бодонгоо өөр тийш харан

"Яахав дажгүй л?" Хэмээн сулхан хариулт өгөхөд тэр орондээр суулган цааш шүүгээнээс жижиг хайрцаг гаргаж ирэх нь тэр

"Юу зүгээрээ? Би өөрөө наачихаж чадна!" Хэмээн доош тонгойход тэр дээш болохдоо бид мөргөлдөж орхив. Толгой минь яг л салж буй мэт мэдрэгдэхэд Тэхён толгойг минь зөөлнөөр барьж өгөв

"Зүгээр үү?" хэмээн асуухад би год хийтэл түлхэж аваад

"Тиймээ баярлалаа юу ч гэсэн?" Хэмээн гацаж түгдэрсний эцэст өрөөнөөс гарав. Бурхан минь үгүй яахав нөхөр минь учраас ингэж байгаа байх гэхдээ л эвгүй байна

Хангалттай эвгүй байна

Нүүр гараа угааж хувцасаа сольж өмсөн өрөөнд орж ирэхэд Тэхён унтах гэж байгаа бололтой сууж байх аж

𝐅𝐚𝐤𝐞 𝐡𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Where stories live. Discover now