14

783 113 13
                                    





Зөөлнөөр хөвөлзөх усан онгоцны өнгө аяс

Амьдралд минь өнгөцхөн гарч ирсэн хэрнээ

Бүх зүйлийн уяалдаа холбоо чи болчихсон

Бид танихгүй хүмүүс байсан

Зүгээр л оршдог байсан

Одоо бид байсан гэх цаг хугацааг зөрчиж нэгэндээ уусаж байна?

———-



Нэгнийгээ тэврэн усан онгоцны намуухан хөвөлзөх орчинд бие биенийхээ амар амгаланг нөхөх тэд

"Жонгүг аа? Тэхён ах руугаа залгадаа?"Хэмээн Мина гэдсээ чирсээр ийнхүү хэлэхэд Жонгүг утсаа байн байн ширтсээр

"Байршлаар нь хайхаар энүүхэнд байгаа юм байж утсаа авахгүй авсан буудалныхаа картыг аваад явчихсан байх юм?" Хэмээхэд Жимин уулга алдан

"Бурхан минь онгоцонд зовж ирчихээд одоо Тэхёныг хайх болчихсон уу?" Хэмээхэд Жин эхнэрээ нэг зүйлдээр тухтай гэхчинь суулгаж аваад

"Хэри, Хусог хоёр ажилчинтай нь очиж уулзахаар явчихсан учраас гайгүй байх? Золиг чинь захирал ухаантай болохоор нь түрүүлээд яв гэж байхад?"! хэмээн зухалдахад Намжүүн найз охинтойгоо тэдний дэргэд ирэх ба хамгийн сүүлд Юнги эхнэртэйгээ бууж ирнэ

Бүгд уулга алдах ба тэд ажлаа бүтээчихсэн бололтой

Авсан өрөөг нь онгойлгож өгөн бүгд ачаа баглаатай уулзалдаж өрөө өрөөндөө орох ба Тэхён болон түүний эхнэр хоёр хаачсан гэдгийг хэн ч мэдэхгүй байв

"Тэр хоёр төөрнө гэж байх уу?" Хэмээн Жимин тэдэнлүү харахад Мина юм идэнгээ

"Миний бодож байгаагаар тэд зүгээр л өөрсдөндөө цаг гаргах гээд явчихсан байх?"Хөөрхөн хоёр хэмээн инээмсэглэхэд Жин түүний амыг арчиж өгөн

"Тэр усан санд, бас тэр орой өглөө нь босож ирчихээд гээд л магадгүй үл ойлголцчихсон байсан байх шүү? Харин Мина, Жонгүг бид гурав үйл ажиллагаагаа сайн явуулсны эцэст? Харж байна уу?"!Хэмээн бахдалтай инээв

"Залуусаа? Нөгөө олдодгүй хоёр хосоо олчихлоо?" Хэмээхэд тэд бүгдээрээ пир хийтэл дээш босов

Зөөлнөөр хөвөлзөн ирэх усан онгоцыг тэд харчихаад гайхах ба дотроос нь нэг залуу гарч ирэх бөгөөд тогтвортой гэхчинь зогсоочихоод явах гэхэд нь Хусог

"Тэд дотор байгаа юу?" Хэмээн асуухад өнөөх залуу эргэж харж байгаад

"Тиймээ байгаа? Гэхдээ тасартлаа ууцгаачихсан учраас сэрэх ямар ч боломжгүй байгаа байх? Энэ чигтээ өглөө ирсэн нь дээр гэж бодож байна?"!Хэмээхэд Хусог дотор нь яван ороход нэгнийгээ тэврэн унтах Тэхён, Сүёон хоёрыг харчихаад инээх шиг болов

𝐅𝐚𝐤𝐞 𝐡𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Where stories live. Discover now