13

852 123 17
                                    



—————-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.









—————-



Нэгнийгээ тухтай нь аргагүй тэвэрсэн хосын орчинг үгүй хийх мэт хэн нэгэн орж ирэв. Өнгөцхөн нүдээ нээх Тэхён эхнэрээ улам өөртөө наан

"Жонгүг аа! Юу хийгээд байгаа юм?" Хэмээн аяархан шивнэхэд Жонгүг тэднийг нүд салгалгүй ширтэж байгаад

"Харин Мина эгч л та хоёрыг сэрээ гээд!"Хэмээн гараад гүйчихэв

Жонгүг гарсны дараа нүдээ нухлан эхнэрээ ширтэх агаад Тэхён үгээр хэмжээлж боломгүй хайр асгарсан харцаар түүнлүү харах аж

Бугуйн цагаа өнгийн харахад нэг цагийг заах ба харчихаад шанаагаа тулан эхнэрээ цааш нь харсаар л байв

Магадгүй босож ирээд юу болохыг мэдэхгүй ч Тэхён хамгийн жаргалтай нэгэн байсан юм

"Эхнэр минь бид үнэхээр их унтчихаж?"Хэмээн бахдалтай нь аргагүй үсийг нь илэх ба ядарсан Сүёон аажуухан нүдээ нээв

Нэгэнлүүгээ удаанаар ширтэж зүүд эсвэл бодит эсэхийг шалгах мэтээр Сүёон Тэхёны хацарнаас чанга гэхчинь атгаад авав

"Энэ бодит юм уу?"!Хэмээхэд Тэхён үсийг нь илэнгээ

"Ахиад шалгаад үзэх юм уу?"!Хэмээн түүнлүү дөхөхөд Сүёон нүүрээ хөнжлөөр даран

"Д-эмийрээд бай! Бурхан минь! Би яг одоо үнэхээр юу гэхээ мэдэхгүй байна! Тийм учраас гарч байж болох уу?"!Хэмээн ичээд бас тухгүй байгаа бололтой байсан учир ийнхүү хэлэхэд түүний сүмбэн хуруу бэлхүүсээр нь орооход тэр өөрийн мэдэлгүй сандарч орхив

Аажим аажмаар Тэхён гаран явахад Сүёон өөрийгөө хараасаар дээш босов. Өчигдрийн үдэш түүний хувьд хангалттай галзуу байсан

Гэвч энэ бүхэн байж болохгүй. Түүний хувьд сэтгэлдээ тээсэн хүнтэй атлаа ийм зүйл хийчихсэн

Доош шатаар буухад ширээнд инээд хөөр болох хосууд байх ба Тэхён аль хэдийн цайгаа уун суух аж

𝐅𝐚𝐤𝐞 𝐡𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Where stories live. Discover now